Мэдээ

Дуучин Хишигдалай нэвтрүүлгийн үеэр уйлж дотроо бодож явдаг зүйлээ хэллээ…

Монголын рок поп урлагын тогоонд чанагдаж  яваа залуухан дуучин Хишигдалайг монголын ард түмэн Universe Best Songs нэвтрүүлгээс хойш мэдэх болоод удаж байгаа билээ. Өөрийн чадалтай хоолойгоороо олон сайхан дуучидтай хамтран дуу хийсэн ч хамгийн дотны алтан портнёр бол Зоригт юм. Хишигдалайг Зоригтгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж өөрөө нэгэн ярилцлаганд орох үеэрээ ч хэлж байсан удаатай билээ.

Хос дуучид маань олон сайхан дуу гаргаж өөрсдийг нь сонсдог дэмждэг маш олон фенүүдтэй болоод амжсан юм. Өөрийнхөөрөө хэлье гэсэнээ шуудхан хэлчихдэг хөгжилтэй хөөрхөн зантай Дуучин маань юунаас болж нэвтрүүлэгт орох үеэрээ уйлав?

Дуучин бүсгүй маань Urban talk нэвтрүүлэгт орсон юм. Тэрээр хэлэхдээ: Ял гав арлан га дуур хах гэдэг зүйл бол энэ хүн хар арьстай энэ хүн шар арьстай гэдэг энэ зүйл биш юмаа. Я лгавар лан гад уур хах гэдэг бол маш жижигхэн зүйл дээр ч илэрч байдаг.

Жишээлбэл намайг хөдөөнийх гэж олон хүмүүс хэлж шоолж доромжилж байсан. Тэр үед надад уйлж хонож байсан зөндөө шөнүүд байгаа. Мөн би гадаадад аялаад явж байхад (тэр үед к ор оно ви р ус эд хүчээ авч байсан үе) 00 орох гээд явж байтал хоёр охин надруу хараад амаа дараад зугтсан яагаад гэвэл би ази хүн учраас.

Бас гадаа маш хүйтэн байсан болохоор метроны буудлын шилэн бүхээгэн дотор ганцаараа сууж байхад тэр бүхээгрүү хэн ч орж ирээгүй тэр үед би тэгж их гадуурхагдчихаад Монголдоо ирээд ямар сайхан юм бэ Би чинь эх оронтой хүн шүүдээ гэж бодох төдийд л надад сайхан байсан. Гэтэл эргээд намайг эх оронд минь эх орныхон минь намайг энэ нэг юм хөдөөнийх гэж ялгадагт гомддог (уйлав). Хүмүүс хөдөө явъя гэж байнга хэлдэг байж хөдөө шиг сайхан газар байхгүй байхад яагаад намайг үргэлж гарал угсаагаар минь доромжлоод байдгыг үнэхээр ойлгохгүй юм…. Тэр битгтй хэл намайг ян хан ги чий гээр минь хүртэл дуудаж байсан удаа бий.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button