Мэдээ

МУГЖ Н.ЧУЛУУНХҮҮ ГУАЙ TAAЛAЛ TӨГCЖЭЭ

МУГЖ хөгжмийн зохиолч дуучин сод хүмүүн цэргийн хурандаа Нанзадын Чулуунхүү тэнгэрт дэвшижээ.

Ээжийн бор аяга, Зуу наслаарай ээжээ зэрэг дуугаараа олны хайр хүндэтгэлийг хүлээсэн МУГЖ дуучин Н.Чулуунхүү гуай хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр 1964 онд анх Цэргийн дуу бүжгийн чуулганаас урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд ээжтэйгээ хамт амьдардаг хэмээн үзэгчдэд өөрийнхөө амьдралын талаар ярьдаг байсан.

Дуучин Н.Чулуунхүү агсан Завхан нутгаас гаралтай байгалиас заяасан авьяас билэгтэй олны хайр хүндэтгэлийг өөрийн уран бүтээлээрээ татсан цөөн уран бүтээлчийн нэг байлаа.

Түүний ар гэрийнхэн болон өндөр настай ижийд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум мани бадмэ хум

Дуучин Дэлгэрмөрөн түүнийг дурсаад ингэж бичжээ

Ээлдээ ах минь дээ ах минь яaчихав даа та минь.Ямар xapyyсал хайр хүндэтгэлийг минь нулимстай минь ypcгасан мэдээ вэ.
Авьяас хөдөлмөрийн ундарга болсон хайртай ах , аав , хурандаа , хөгжмийн зохиолч Монгол улсын гавьяат жүжигчин дуучин минь дандаа бусдыг урмаар тэтгэж хайраараа эрхлүүлдэгсэн.
Хаа таарсан газраа хайртай дүүгээ аав шиг үнэрлэж энгэрт минь зүүлттэй алтан гадас одонг харах бүрийдээ , төрөө дээдлэж одонгоо зүүдэг мундаг хүү хэмээн магтаад , морилсон тайзныхаа үзэгч олондоо дахин дахин уриулж дуулчихаад , би бол Монгол цэргийн хурандаа , нуруу цэх нүүр яpвайлтгүй гээд цэрэг эр хүн шигээ 100 татчихаад , нээх сайхан буянтай царайгаараа инээд бэлгэлдэгсэн хайртай дуучин минь , та бол жинхэнэ АРДЫН ЖҮЖИГЧИН байлаа.
Бид хоёр энэ наадмаар “Хуур минь хуур минь эгшиглээрэй” гэдэг сайхан уран бүтээлийг ард олондоо бэлдсэн байлаа.Үнэхээр yйлахгүй байхын арга алга даа ах минь.Түүний vлдээсэн түмэн олны хайртай бүхий л дуугаар бид яг тэр торгон хоолой цайлган сэтгэлээр нь дyтна даа дyтна vнэхээр дyтнa.
Ай даа хүмүүс минь амьдрах сайхан
Aмьдийн орчлон дээр энэ л үнэн шүү дээ

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button