Мэдээ

ХОЁР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХҮҮДЭД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 300,000₮ БОЛГОХООР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА.

Ерөнхийлөгчийн зарлигаар хүүхдийн мөнгийг 100,000₮ хэвээр нь үлдээх зарлиг ЗГ-т хүргүүлсэн билээ. Харин хоёроос дээш хүүхэдтэй өрхүүдэд хүүхдийн мөнгийг 300 мянган төгрөг болгохоор хэлэцэж байгаа аж.

Засгийн газрын 2020 сарын 08 сарын 05-ны хуралдаанаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “КОВИД-19” цар тахлын эсрэг нийгэм, эдийн засагт учруулж буй хямралыг даван туулах, иргэд, ААН-ийн үйл ажиллагааг дэмжих, эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэхэд чиглэсэн төсвийн тодотгол болон цар тахлын эсрэг цааш үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж байсан. Тухайн үед дараах асуудлыг олон нийтэд танилцуулсан

Хүүхдийн мөнгө. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг сар бүр олгодог дэмжлэгийг 2021 оны 7 сарын 1-ны өдөр дуустал үргэлжлүүлэхээр болсон. Нийт 1 сая 250 мянган хүүхдэд олгоно.

Халамжийн тэтгэмж. Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100,000₮-өөр нэмэгдүүлж сар бүр 288 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа арга хэмжээг дээрх заасан хугацаанд үргэлжлүүлнэ.

Хүнсний талон. Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн насанд хүрсэн иргэнд олгож байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг 2 дахин нэмсэн ба үүнийг үргэлжлүүлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл тэглэнэ. Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх НДШ-ийг шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр тооцов. Ингэхдээ шимтгэл “тэглэх” арга хэмжээнд хамрагдсан ААН, даатгуулагчийн төлөх шимтгэлийг ажил олгогч 5%, даатгуулагч 5% байхаар тооцсон. Аа харин энэ 2021 оны 7 сарын 1-ны өдрөөс НДШ 26% болж өснө.

Шинэ засгийн газар хоёроос дээш хүүхэдтэй өрхүүдэд хүүхдийн мөнгийг 300 мянган төгрөг болгохоор хэлэцэж байгаа аж.

Эх Сурвалж: “Сонин сайхан” Бид энэхүү мэдээллийг албаны эх сурвалжаас эргэн сурвалжилах болно.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button