Мэдээ

Эхнэртээ загнуулахаар хийморь сэргээд л явчихдаг

Би ер нь загнуулчихаар сэргээд ирдэг хүн дээ. “Хүн бодол дотроо бодит байдлаас их зовж зү дэрдэ г” гэж Сенека хэлсэн байдаг. Бодолдоо хэт зү дэр ч явахад газа рдуула х, байранд нь тавих шүүмж хүч оруулдаг. Нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг. Эхнэртээ хааяа загнуулахаар хийморь сэргээд л явчихдаг.

Бас яг нойр хүрсэн үедээ унтахаар их сайхан сэргэдэг. Тархины алжаалыг мөн хөлс сайн тайлдаг санагдсан. Үүнийг би хүүгийнхээ жишээнээс анзаарсан шүү.

Хүү маань сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглодог. Улирлын тоглолт нь үргэлжилж байх үед ямар ч ачаала лтай байсан хөнгөн, сэргэлэн яваад мөртлөө байдаг улирал нь дуусан үед нэг л түүртсэн я дарса н байдалтай болчихдог байсан. Би нэг их гавьтай биш ч янз бүрийн спорт сонирхож үзээд л байна. Хөл хорионоос өмнө долоо хоногт 2 удаа сагс тоглож, бокс, талбайн теннис заалгаж байсан. Өмнө нь Сингапурт байхдаа триатлонд орж байлаа. Энэ жил триатлонд орох санаа байгаа.

 

Мөн хүний энерги огт алга болдоггүй юм шиг байгаа юм. Хэчнээн ядарсан байлаа ч үнэхээр дуртай юмандаа хүний энерги ундраад л ирдэг. Тэгэхээр дуртай зүйл, хоббитой байж, дандаа ажил гэхгүй түүндээ цаг зарж байх нь чухал гэж боддог.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button