Мэдээ

ХОЁР ЭХНЭРТЭЙ БОЛОХ ХУУЛЬ ТУН УДАХГҮЙ БАТЛАГДАНА. ЭРЧҮҮД ХОЁР ЭХНЭРТЭЙ БАЙХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

“Хоёр эхнэртэй” байх асуудал сүүлийн өдрүүдэд хүчтэй яригдаж эхэллээ. Энэ зүйл анх яригдаж байгаа юм биш л дээ. Хууль дүрмэнд ч батлагдаад хүчээ авчихсан зүйл байхгүй. Гэхдээ хэсэг хугацааны давтамжтайгаар үе, үе олны ярих сэдэв болж байгаа нь нийгэмд “хоёр эхнэртэй байх” нууцхан шаардлага бидэнд байгааг илтгэнэ.

Үүнийг ч гэрчилж өнгөрсөн онд УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр “Хоёр эхнэр”-ийн асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Даарин дээр давс гэгчээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа “Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд боддоо” гэж жиргэсэн нь энэ асуудал өндрөө авахад хүргэж байсан.

Үндсэндээ монгол эрчүүд “хоёр эхнэртэй байх” сонирхол их байна. Эргэн тойрон дахь эрчүүдээс “энэ асуудлыг дэмжих үү” гэж тоглоом шоглоомоор, албан ёсоор асуусан ч ихэнх нь л “Дэмжинэ” гэж хариулах болно.

“Энэ хуулинд олон эхнэртэй, олон нөхөртэй байх асуудал байхгүй. Гэр бүлийн тухай хуулийн асуудал яригдаж эхэлсэн үеэс хоёр эхнэртэй байх саналууд ирж байсан. Одоо ч ирж байгаа. Гэвч эдгээр саналуудыг би ажлын хэсгийн ахлагчийн хувьд хүлээж авах боломжгүй.

С.Одонтуяа гишүүний ярианаас дүгнэсэн ч хоёр эхнэртэй байх хуулийг хүлээх эрчүүд манай улсад цөөнгүй байгаа юм.

Энэ бүхнээс үндэслээд үзэхэд “Хоёр эхнэртэй байх” яриа тийм ч хоосон яриа биш ажээ. Угаасаа энэ асуудал урьд өмнө яригдаж л байсан. Бүр Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөх гэж байсан удаа буй гэнэ. Энэ талаар нэрт сэтгүүлч, МУСГЗ Г.Дашрэнцэн агсан “Хоёр эхнэртэй байхыг Монгол Улсын Үндсэн хуулиар зөвшөөрөх шахсан нь” нийтлэлдээ ингэж бичиж байжээ.

Хоёр эхнэртэй байхыг үндсэн хуулиар зөвшөөрөх шахсан нь…

Шинэ үндсэн хууль баталж байх үед ийм нэгэн явдал үнэхээр болжээ. Орос эхнэртэй байсан Ху намын улс төрийн товчооны гишүүн асан нэг том дарга Үндсэн хууль баталж байгаа нутгийнхаа депутатуудыг “Нэгдэлчин” зочид буудалд эргэж иржээ.

Тэгээд л тэр том дарга депутатуудтай баахан apxидаж нам төрийн тэргүүний, зовлон жаргал, шахалт хавчилтын тухай баахан ярив. Бас Монгол төрийн хар хайрцагны бодлогод тусгах саналаа ч ний нуугүй хэлжээ.

Том даргыг ардын их хурлын депутатуудын удирдлагууд хүртэл хүлээн авч уулзаж үгийг нь сонсов. Оросын хараат бус төрийн бодлого явуулахад, төрийн тэргүүний эхнэрийн асуудал, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал байжээ. Оросоос тусгаар улс болсон ч цаашид Орос ах нараа түшэхээс дагахаас өөр аргагүй.

Тийм болохоор хашрууд мэргэн гарц олж, эхнэр авах бодлогыг хуульчилхаар тохиролцов. Чингnс хаант Монгол улсынхаа эзэн хаан, угсаат ноёд, ер нь эр хүн олон эхнэртэй байсан уламжлалыг хүртэл хадгалхаар шийдэв. Цаашдаа нам засгийн томчууд хийгээд засаг хошуу, ноёд болох, аймаг ,сум багийн засаг даргын ашиг сонирхолыг харгалзах хэрэгтэй .

Тэр мэргэн арга нь эр хүн хоёр эхнэртэй байж болохыг үндсэн хуулиар баталгаажуулах асуудал болов. Төрийн тэргүүн болсон хүн “Москвагийн шахсан” орос эхнэрийг авна биз. Харин бага хатнаа залуу монгол охидоосоо авахыг хуулиар баталгаажуулах Монгол ухаан сийлжээ. Ардын их хурлын депутатуудын чуулганы хуралдаанд хоёр эхнэртэй байхыг зөвшөөрүүлэх асуудал оруулах хувь хүн депутатыг олох асуудал хүнд байлаа.

Тэгээд МХЗЭ-ээс нэр дэвшүүлж манай сумаас \Төв аймгийн Баян сум буюу Ардын их хурлын депутатуудыг сонгох 314 дүгээр тойрог\ сонгогдсон Магсарбямбын Гантөмөрөөр хоёр эхнэртэй байж болно гэсэн хуулийн заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн бариулах болжээ.

Үндсэн хууль хэлэлцэж байх ид үе. Нэг өдөр М.Гантөмөрийг хурлын дарга дуудаж ийм санал хураалга гэжээ. Гантөмөр ч юу ч бодолгүй санал хураалгажээ. Ардчилсан үндсэн хууль батлах гэж байхад юун фиодалын Монголын хоёр эхнэр яриад явчихваа гээд залуусын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Эл саналыг дэмжсэн ба эсэргүүцэгчдийн нэрээр хураалгаснаа хожим нь Гантөмөр үзүүлсэн юм. Нам төрийн тэргүүн, сайд, аймаг сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байсан, хийж байгаа хашрууд бүгд хоёр эхнэртэй байх нь зүйтэй гэж бүгд дэмжжээ. Харин санал гаргуулсан 80 шахам депутат тэр өдөр хуралдаан тасалсан байж.

Хэрвээ хашрууд урьд орой нь хэтрүүлэн ууж олон депутатууд хурал таслаагүйсан бол эр хүн хоёр эхнэртэй байж болно гэдэг заалтыг төрийн бодлогоор Үндсэн хуулиараа зөвшөөрчихсөн улс болох байлаа” хэмээн бичжээ.

Ингэхээр “Хоёр эхнэр”-ийн асуудал одоо ч ганцхан яригдаад байгаа юм биш. Аль 1990-ээд онд ч яригдаж байсан болж таарах нь. Эх түүхээ бодоод үзсэн ч олон эхнэрийн асуудал Монгол Улсад тийм ч шинэ зүйл биш. Тийм байхад ийм яриа (Хоёр эхнэртэй байх асуудал) гарч байгаа нь хий хоосон зүйл бус бөгөөд хэзээ нэгэн цагт “Хоёр эхнэртай байх хууль” батлагдахыг үгүйсгэхгүй. Монгол эрчүүд хоёр эхнэр авах ёстой хэмээн үзэж байна. Хоёр эхнэртэй байх хууль тун удахгүй батлагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз. Харин манай гариг дээр ямар, ямар улс “Хоёр эхнэртэй” байхыг хуулиар зөвшөөрснийг сонирхуулъя.

Хоёр эхнэрийг хуулиараа зөвшөөрсөн улсууд
Африкийн, лалын шашинт орнуудад олон эхнэртэй байх нь хэвийн үзэгдэл, зүгээр ч үгүй хуулиар зөвшөөрсөн байдаг.

Жибут. Олон эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрдөг, гэхдээ нэг эрэгтэй дөрвөөс дээш эхнэртэй байж болохгүй.

Алжир. Олон эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрдөг, гэхдээ хязгаартай. Хоёр дахь эхнэр авахын тулд шүүхээс , бас анхын эхнэрээсээ зөвшөөрөл авсан байх ёстой.

Египет. Хуулиар зөвшөөрсөн, хоёр дахь эхнэрээ авахын тулд анхны эхнэрээсээ зөвшөөрөл авах шаардлагагүй.

Ливи. Олон эхнэртэй байхыг мөн л хуулиар зөвшөөрсөн орон, хоёр дахь эхнэр авахдаа анхны эхнэрээсээ зөвшөөрөл авдаг байсныг 1998 онд цуцалсан.

Марокко. Хуулиар зөшөөрсөн байдаг ч 2004 он хүртэл нэг их түгээмэл биш байсан. Гэхдээ шинэ эхнэр авахын тулд эрэгтэй нь шүүхээс звөшөөрөл авна. Үүний тулд санхүүгийн байдлын талаарх мэдүүлэг өгч, бүхий л эхнэртэйгээ ижил харьцаж байна гэсэн тангараг өргөнө. Ийм болохоор олон эхнэртэй эрчүүдийн ихэнх нь хууль бус байдаг.

Эритери. Уг нь улсын хэмжээнд олон эхнэртэй байхыг хуулиар хориглосон байдаг ч лалын шашинтнууд амьдардаг мужуудад шариатын хууль үйлчилж зөвшөөрдөг.

Бенин. Олон эхнэртэй байхыг 2004 оноос хуулиар хориглосон. Энэ хуулиас өмнө гэрлэсэн хүмүүс урьдынхаараа амьдарч байгаа.

Буркино Фасо. Лалын шашинт ч бай, өөр шашинтан ч бай олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг.

Мавритан. Олон эхнэртэй байх нь хууль ёсны хэрэг. Анхны эхнэр нь нөхрөө дахин эхнэр авахгүй байхыг нэг удаа л шаардах эрхтэй.

Мали. Олон эхнэртэй байхыг Гэр бүлийн хуулиараа зөвшөөрсөн байдаг. Эрчүүдийн бараг тал нь олон эхнэртэй орон.

Нигер. Бас л хуулиар зөвшөөрсөн орон. Эмэгтэйчүүдийн нь гуравны нэг нь ийм гэр бүлд амьдардаг.

Сенегал. Олон эхнэртэй байхыг зөвшөөрсөн, эхнэрийн тоог хязгаарлаагүй. Лалын шашинт эрчүүд ихэнхдээ дөрөв хүртэлх авгайтай. Эмэгтэйчүүдийнх нь бараг тал нь олон эхнэртэй гэр бүлд амьдардаг.

Того. Бас л хуулиар зөвшөөрсөн болохоор олон эхнэртэй гэр бүл түгээмэл. Эмэгтэйчүүдийн тал хувь нь ийм гэр бүлд амьдардаг.

Габон. Энд эрчүүдийг олон эхнэртэй, эмэгтэйчүүдийг олон нөхөртэй байхыг хулуиар зөвшөөрдөг. Амьдрал дээр эрчүүд л олон эхнэртэй байх нь түгээмэл.

Ардчилсан Конго. Хуулиар зөвшөөрсөн болохоор олон эхнэртэй байх нь түгээмэл. Хууль ёсоор бол эрхийн болоод санхүүгийн байдал, анхны эхнэрийн зөвшөөрөл гээд олон зүйл шаарддаг болохоор хоёр дахь гэрлэлтээ албан ёсоор батлуулах нь тун ховор.

Бүгд найрамдах Конго улс. Олон эхнэртэй байхыг иргэний хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэхдээ анхны эхнэрээсээ заавал зөвшөөрөл авсан байх ёстой.

Судан. Шариатын хууль ёсоор олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг. Харин гэр бүл салах нь эмэгтэйчүүдийн хувьд илүү хэцүү.

Уганда. Иргэний хуулиар зөвшөөрсөн улс. Анхны эхнэрээсээ зөвшөөрөл авах шаардлагагүй.

Мьянма. Буддын шашинт орнуудаас олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг цор ганц орон. Гэхдээ эдний хүн амын дунд ийм тохиолдол тун ховор. Харин Бутан, Балбад олон эхнэртэй байхыг хориглодог ч ийм гэр бүл байдаг.

Энэтхэг, Шри-Ланкад бол зөвхөн лалын шашинтнууд олон эхнэртэй байх эрхтэй.

Палестины нутаг Иордан голын баруун эрэг, Газын зурваст лалын шашинт иргэд олон эхнэртэй байж болно.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button