Мэдээ

Эмээ болоод тун чиг завгүй яваа “3 охин” хамтлагийн дуучин Соло-гийн сүүлийн үеийн фото зургуудаас

Охидын хамтлаг дундаа олон жил уран бүтээлээ туурвисан хамтлаг бол “Гурван охин” билээ. Өнгөрсөн хугацаанд гишүүд дундаас гадаад үзэмжээрээ хамгийн их өөрчлөгдсөн нь дуучин Д.Солонго юм.

Д.Солонго айлын ганц охин. Хоёр ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Гэр бүлд нь түүнээс өөр урлагийн хүн байхгүй гэсэн.

Эмээ нь түүнийг Хөгжим бүжгийн коллежид элсүүлэхээр хөтлөж очоод шалгуулж байж. Д.Солонго ч тэнцэж, төгөлдөр хуурын ангид орж, улмаар дүүргэжээ.

Тэрээр эмээгээ өөрийг нь урлагийн хүн болох замд оруулсан хүн хэмээсэн бол урлагт хөтлөсөн зүйлээ төгөлдөр хуураа гэсэн байна.

Харин урлаг түүнийг тэвчээртэй байхад сургаж, үеийнхнээсээ эрт биеэ даан төлөвшихөд голчлон нөлөөлсөн гэнэ.

Түүнийг сайн мэдэх хүмүүс “их зарчимч, за гэвэл ёогүй хүн” гэж ярьдаг. Тэгвэл Д.Солонго өөрөө ч хүлээн зөвшөөрдөг юм билээ.

Тэрээр хайр сэтгэлийн тал дээр нилээдгүй нууцлалтай бас хашир нэгэн. Тэрхүү нууцалсан хайрын эзэн нь Mongollian Hyundai компанийн босс М.Энхмандах байсан юм.

Түүний хайрын эзэн нь том охинтой бөгөөд нэг хэсэг олны танил охидоороо гангардаг аавуудын жагсаалтад дээгүүр жагсаж байсан.

Тэрээр Энхмандахын охин нь нярайлаад удаагүй байгаа билээ.

Ингэснээр дуучин бүсгүй маань Хүүхэд ч төрүүлж амжаагүй Зээ охинтой болж эмээгийн ажил хийгээд их завгүй яваа гэнэ.



Post Views:
1

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button