шар мэдээ

УИХ-н гишүүн Н.Учрал: Ч.Сэлэнгэ чи минь намайг мандаж явахад хамтдаа бадарч зүрхнээсээ догдолдог

УИХ-ын гишүүн Н.Учралийн  гэргий Ч.Сэлэнгийн төрсөн өдөр хэд хоногийн өмнө болж өнгөрсөн билээ. Төрсөн өдрөөр нь Н.Учрал гэргийдээ зориулан нэгэн сайхан шүлэг тэрэлжээ.

Ч.Сэлэнгэ чи минь намайг мандаж явахад хамтдаа бадарч зүрхнээсээ догдолдог. Унаж бүдэрч явахад түшиг болж ухаанаараа тосч аваад зовлон, гунигийг хайрынхаа хүчээр хамт давъя гээд сэтгэлийн хатаар намайг цэнэглэдэг. Чи бол миний дуусашгүй цэнэг, дундаршгүй хайрын нууц, уйлахад, дуулахад, ухаарах бүхэнд уянга мэдрүүлэх утга нь.

 

 

Тэвчээртэй бас тэмцэлтэй, тэнцэж ядрахад минь түшигтэй, тийм агуу их ухаан хайраар дүүрээд ирэхээр хэзээ ч үл дийлдэх мэдрэмжийг би олдог. Би чамайгаа олсондоо хором бүрт баярладаг. Хайрлах хором бүрийн утгыг өгсөн чи минь хорвоод ирсэн энэ өдөр…

Нандин эрхэмсэг үрсийн минь ээж чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Намайг алдаа, оноотой нь хамтад нь хайрласан он жилүүдийн уртад өнгөө үл хувиргасан ханьдаа баярлалаа. Чамдаа зориулж маш олон дуу, шүлэг бичиж байсан ч энэ удаа дахиж нэгэн шүлэг урын сандаа нэмсэн дууны шинэхэн шүлгээ зориулъя. Ая хийгээд дуулах найзуудад нээлттэй шүү.

Дахилт Чиний минь зөөлөн гар ийм хүчтэй гэж үү

Чиний минь бяцхан зүрх ийм тэнхээтэй гэжүү

Чамаас минь урсах хайр ийм увидастай гэж үү

Чулууг ч хайлуулж чадах тийм шидтэй гэж үү

Бадаг #1 Чиний минь зөөлөн гар дээр зовлон нөмрөөд ирлээ

Чи минь харин ажрахгүй хайрын хүчээр дийллээ

Өөрийгөө мартаад намайгаа өргөөд босоод ирлээ

Үрсийн минь хайрын хүч өмөг түшиг нь боллоо

Дахилт

Бадаг #2 Хайрынхаа төлөө урсгах нулимс чинь гашуун байлаа

Ханийнхаа төлөө цохилох зүрх чинь халуун байлаа

Хүйтнийг туулж зовлонг туулах хайр чамаас ундарч байлаа

Хүүгийн минь сайны ерөөл хажууд минь асаж байлаа

Дахилт

Бадаг #3 Алдаа оноог минь дэнслэх үнэн нь чи минь билээ

Амин зүрхэндээ намайгаа гэх хань минь чи минь билээ

Одтой тэнгэрийн дор амьсгалах агаар минь билээ

Охидын минь сайхан ээж насны хань чи минь билээ

Сайхан хосуудын маань гал голомтоо бадраагаад 13 жил болжээ. Хэлж ирдэггүй өвчинийг хамтдаа даван туулж ард нь гарч чадсан хүчирхэг хосууд. Гэргий Ч.Сэлэнгэ нь хадам аавынхаа сургуульд захирлын албан тушаал хашдаг аж. Захирлын ажлыг чадварлаг хашдаг тэрээр сайн гэрийн эзэгтэй, сайн хань. Тэд гурван сайхан хүүхдийн аав, ээж болон энэхэн хорвоог туулж яваа сайхан гэр бүл билээ.



Post Views:
4

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button