шар мэдээ

Жүжигчин Баясгалан: Би хадам ээж гэдэг үгэнд дургүй

“Үргээлэг-1, 2”, “Бодлын хулгайч” киногоор олонд танигдсан жүжигчин Ж.Баясгалан. Монголын дөрвөн дугуйт Мотоциклчдын холбооноос зохиогдсон тэмцээнд оролцох үеэрээ маш хүнд гэмтэж, 48 цагийн турш үхэлтэй тэмцэж байх үед итгэлийг галыг бадраасан сайхан үг хэлсэн нь түүний насны хань “Хайраа чи надтай анх гэрлэхдээ “би гайхамшиг бүтээнэ” гэж надад амласан ш дээ.

Чи одоо тэрийгээ бүтээгээч. Одоо хоёулаа бүхнийг давж гаръя” гэж хэлсэн гэдэг. Тэгвэл жүжигчин залуу хадам ээждээхүртэл баярлаж явдаг ажээ. Тэрээр “Би их азтай хүн.
Хүмүүс хадам ээж гэж хэлдэг. Харин би тэгж хэлэх дургүй. Хоёр ч удаа клиник үхэлд ороход хажууд Ээж минь байсан.

Хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийж хоёр удаа хорвоод дахин мэндлүүлсэн. Нүд нээгээд л харахад Ээж минь байсан. Хүүхэд эхээс төрөөд л хамгийн түрүүнд ээжийгээ олж хардаг биз дээ.
Хүн эхээс нэг л төрдөг бол би 3 удаа төржээ. Энэ л хүний төрүүлсэн охин миний амьдралын итгэл, урам хань минь болж байгаа.

Нарт ертөнцийн дор намайг гэх ээжтэй би азтай хүн шүү Таньдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе? Ээж ээ Дахин дахин хэлмээр байна. ЭЭЖЭЭ” гэв

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button