шар мэдээ

Жүжигчин Ж. Баясгалан: “Би их азтай хүн, хүмүүс хадам ээж гэж хэлдэг, харин би тэгж хэлэх дургүй. Хоёр ч удаа клиник үхэлд ороход хажууд Ээж минь байсан, хоёр удаа хорвоод дахин мэндлүүлсэн

СТА, жүжигчин продюсер Ж.Баясгаланг танихгүй хүн ховор биз ээ. Тэрбээр “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье”, тайзны жүжгийн гол болон туслах дүрүүдэд, “Бодлын хулгайч”, “Үргээлэг 1,2” дэлгэцийн уран бүтээлийн продюсер, болон жүжигчнээр ажиллаж байсан тэрбээр чамгүй сайн жүжигчин продюсер гэдгээ харуулсан юм.

Өнөөдөр түүний хадам ээж Ж.Чимгээгийн төрсөн өдөр. Тэрээр хадам ээждээ сэтгэлийн үгээ сийлжээ:

“Би их азтай хүн. Хүмүүс хадам ээж гэж хэлдэг. Харин би тэгж хэлэх дургүй. Хоёр ч удаа клиник үхэлд ороход хажууд Ээж минь байсан. Хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийж хоёр удаа хорвоод дахин мэндлүүлсэн. Нүд нээгээд л харахад Ээж минь байсан. Хүүхэд эхээс төрөөд л хамгийн түрүүнд ээжийгээ олж хардаг биз дээ. Хүн эхээс нэг л төрдөг бол би 3 удаа төржээ. Энэ л хүний төрүүлсэн охин миний амьдралын итгэл, урам хань минь болж байгаа. Нарт ертөнцийн дор намайг гэх ээжтэй би азтай хүн шүү.

Таньдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе? Ээж ээ Дахин дахин хэлмээр байна. ЭЭЖЭЭ” гэжээ.

Түүний үзэсгэлэнт гэргийг Э.Мөнхтуяа гэдэг ба тэрээр бүжигчин, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг дүүргэсэн ажээ.  Хосууд маань дундаасаа гурван сайхан хүүхдийн ээж, аав болсон билээ.

Мөнхтуяа нь хүчирхэг эмэгтэй, айл гэрийн сайн эзэгтэй, халамжит хань билээ.  Монголын үлгэр жишээ болсон сайхан хосууд.  Тэд бие биедээ үнэхээр хайртай гэдэг нь харцнаас нь л мэдрэгднэ. Хэцүүг давж ардаа үлдээсэн сайхан гэр бүлд аз  жаргал эрүүл энхийг хүсэе.



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button