шар мэдээ

Их Аваргын нохой ”сүйт бүсгүй”-тэй болжээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү энэ сарын 3-нд Акита мужийн Одатэ хотод болсон акита нохойны баярт оролцлоо.

Акита нохойг хамгаалах нийгэмлэгээс их аваргад өнгөрсөн жил Масао хэмээх нохой бэлэглэж байсан билээ. Харин энэ удаад тус холбооны тэргүүн Эндо Такаши Масаод “сүйт бүсгүй” болгон “Сакүра” гэдэг гөлөг бэлэглэсэн байна.
Асашёорюү “Үнэхээр хөөрхөн гөлөг байна. Гэр бүлийнхээ нэгэн гишүүн болгож, сайн хамгаалж, арчлах болно. Ирэх жил ч бас танай хотод ирнэ” гэж хэлжээ.

Масаогийн хувьд Пёнчаны олимпын аварга, уран гулгалтын тамирчин Загитовад бэлэглэсэн Масарү нохойны дүү бөгөөд энэ үүлдрийн нохой ойролцоогоор 5000 ам.долларын үнэ хүрдэг байна.

Дэлхий даяар “Хачико” хэмээн алдаршсан тус нохойг Япон улс олон улстай харилцах эв найрамдлын бэлэг тэмдэг болгон бэлэглэдэг бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, уран гулгалтын мастер Алина Загитова, Их Аварга Дагвадорж нарт тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн биеэр бэлэглэсэн байдаг байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button