шар мэдээ

А.Ариунзаяа: Хүнсний талон авч байгаа 230 мянган хүнээс 110 мянга нь хөдөлмөрийн чадвартай хүмүүс байна

А.Ариунзаяа ( ХНХ-ын сайд): ” Хүнсний талон авч байгаа 230 мянган хүнээс 110 мянга нь хөдөлмөрийн чадвартай хүмүүс байна. Тэр дунд мянгат малчин, боломжтой амьдралтай хүмүүс ч байсан. Eр нь өрхийн амьжиргааг урьдынх шиг хөргөгч, зурагттай эсэхээр нь тодорхойлох нь буруу юм билээ.

Гэхдээ дахиад судалгаа хийнэ гэхээр 5-6 тэрбум төгрөг хэрэгтэй учир тийм үнэтэй судалгаа утга учиргүй юм. Оронд нь төрийн мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулаад амьжиргааг нь тодорхойлох гарц байж болно.Цар тахлын үeд нэг хүний хүнсний талоны хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн.
Цаашид хөдөлмөрийн чадвартай байж олон жилээр албатай юм шиг хүнсний талон аваад ирснийг өөрчилнө.

Ингэхдээ 2 жил гэсэн хугацаа заагаад тэр хооронд тохирох ажлыг нь санал болгоно. Эхний удаад тэр ажлаас хүндэтгэх шалтгаанаар татгалзах эрхтэй. Энэ нөхцөлд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж, чадвар эзэмшүүлнэ.
Тэгээд 2 дахь удаад ажил санал болгоход татгалзах юм бол төр тэр хүний өмнө үүрэг хүлээх шаардлагагүй гэж үзээд хүнсний талоноос хасна.” АМ НЭЭВЭЛ…

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button