шар мэдээ

У.Уранчимэг: Нүүрэн дээрх үрчлээндээ хайртай

Нэгэн цагт УДЭТ-аар овоглон, хэр чадварлаг жүжигчин болохоо мэдрүүлсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшны ерөнхий захирлаар ажиллаж байгаа. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”,
“Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од” зэрэг кинонд тоглон шавхагдашгүй авьяастай нэгэн болохоо мэдрүүлсээр байгаа билээ.

Өнөөдөр 49 насны төрсөн өдөр тохиож байгаа. Тэрбээр нүүрэн дээрх үрчлээндээ хайртай гэдгээ ч нуудаггүй. Тэрбээр өөрийн инстаграм хуудаснаа “Нүүрэнд минь бага багаар нэмэгдэх энэ тахиралдаж мушгирсан зурааснууд өдөр ирэх бүр улам олшрох нь цаг хугацааны асуудал ажээ.

Гэсэн ч яалтай билээ. Яагаад ч юм хөөрхий зурааснуудаа ад үзэх нь битгий хэл, өглөө бүр толинд харахдаа “Сайн уу, Сайхан амарсан уу хөөрхөн царай минь?, Өө дахиад нэг зураас зочилжээ, тавтай морил” гэж хэлээд л хүлээж авдаг даа.

Эрүүл бие, саруул ухаантай байхад амьдралын минь хором мөч бүрийг үнэ цэнэтэй болгож буй эрхэм нандин зурааснууддаа би хайртай” гэжээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button