Мэдээ

$3 саяын нисдэг тэрэг, $400 мянгын “Lamborghini” хөлөглөдөг Р.Базараас болж эд сэргэн мандаж явсан 5 эмэгтэй амьдралаараа тоглуулжээ

 

Монгол улсын газрын хэвлийг сэндийчиж, газрын баялгийг ухдаг, олон залуусын алтан амиар хөлжсөн Баян тодотголтой Базараа гэгч тэрээр хацар гоо охид, бүсгүйчүүдийн ч амь, амьдралаар тоглодог нэгэн. Өөрөөр хэлбэл “Баян” юм чинь хүүхнүүдийг оймс шигээ солилгүй яах вэ гэсэн дүрэм тэдэн шиг хүмүүст үйлчилдэг биз.

Тэрээр анхны амьдралаа Нараа гэх бүсгүйтэй эхлүүлж, нуган үрийн зулай үнэрлэсэн ч дуучин Д.Оюунтүлхүүртэй хайр сэтгэлийн романс үүсгэснээр анхны эхнэрээ хүүхэдтэй нь орхиж дуучин бүсгүйтэй сүр дулиантай хурим хийж дэнж хотойтол найрласан юм.

 

Тэдний хамтдаа 8 жил амьдарсны эцэст Баян Базараа дуучин Болдын “Захиа” дууны клипэнд тоглож тухайн үедээ “Од” болж байсан Оюу гэх 20 нас ч хүрээгүй нялх охиныг эргүүлэх болсноор тэдний амьдрал дууссан юм. Базараагийн найраа ч амжилттай болж Оюу охиныг гурав дахь эхнэрээ болгож үрийн зулай үнэрлэсэн байдаг.

Үүнээс төд удалгүй гоо сайхан төрхөөрөө олны анхаарлыг татаж эхэлсэн Д.Ариунцэцэг түүний сонирхлыг татаж эхлэв. Тухайн үед Д.Ариунцэцэг Алтны магнат Мянганбаярыг топ Пүүжээгээс салгаж суусан ч удалгүй хаягдаж сэтгэлдээ шархтай хоцорсон үе нь байжээ. Энэ үе нь Базараа түүнийг онилж гурав дахь эхнэр Оюугаа орхиж мисс бүсгүйтэй дэр нэгтгэсэн юм. Эр нөхөртөө хаягдсан бяцхан охин Оюу тухайн үед сэтгэл санаагаар унаж амиа хорлох үйлдэл хүртэл хийж байсан тухай шар хэвлэлээр бичиж байв.

Базараагийн амрагийн явдал нь үүгээр дууссангүй. Д.Ариунцэцэгийг өөрийн болгож сонирхол нь буурсан тэрээр мөн л тухайн үедээ “Сүүн далай ээж” дууны ковероор олон нийтэд танигдаж эхэлсэн Аззая охиныг онилж эхлэв. Угийн мөнгөтэй бэл бэнчинтэй түүнд үгүй гэж хэлэх эмэгтэйчүүд байгаагүй гэнэ. Үүний жишгээр Аззаяа ч Базараагийн найраанд орж тав дахь эхнэр нь болж одоо ч хамтдаа амьдарч яваа юм.

Саяхны нэгэн өдөр Баян Базар дуучин Аззаяа нар хэнз охиныхоо төрсөн өдрийг нүсэр тэмдэглэн Богд уулын энгэрт байрлах зөвхөн гишүүддээ болон томчуулд л үйлчилдэг гэх Highland park-д олон зочид урьж найр цэнгүүн хийж бэл бэнчингээ харуусан гэнэ.  Хүссэн үедээ гадаад дотоодоор аялж зугаалан дээд зэрэглэлийн буудал амралтуудаар хэсэж цагийг өнгөрөөдөг болсон дуучин Аззаяагийн аав ээж нар төрийн албан хаагчид аж. Хүргэн хүүгийн хүчийг үзүүлэн өөрөөсөө олон насаар дүү хадмууддаа амьдрах байр, унах унаа тэргээс нь гадна хандгайтын аманд зуслан хүртэл бэлдэж өөрийн биеэр тохижилтийг нь хийж өгөн ая тал засан үйлчилдэг сайн хүргэн хэмээн Р.Базарааг ойр тойрныхондоо магтаж амнаасаа авдаггүй юм билээ.

Гэхдээ Базарын сурсан занг сураар боож болох биш. Хадмууд болон эхнэр Аззаяадаа ийнхүү бэл бэнчингээ үзүүлж сайн нөхөр, сайн хүргэн хүүгийн дүрээр үзэгддэг Базараагийн 6 дахь эхнэрийн сураг аль хэдийн гараад амжжээ.  Базар сүүлийн үед нарийн бичиг хүүхнээ дагуулан гүйх болж бие хаа царай зүс сайтай нарийн бичиг хүүхэндээ 0990 УББ серийн дугаартай цагаан өнгийн Range Rover бэлэглэсэн байна. Зарим хэвлэлийн бичиж буйгаар Базараа Сингапурын Чанги онгоцны буудал дээр нарийн бичиг хүүхэнтэйгээ халуухан алхаж яваад олны нүдэнд өртсөн байна.

Р.Базараа өнөөдрийг хүртэл салсан эхнэр, хүүхдүүддээ нэхүүлэн байж тэтгэмжээ арай гэж өгдөг тухай зарим эх сурвалж хэлээд буй. Охин үрээ сайн ханьтай дэр нэгтгэж, элэг бүтэн амьдруулах хүсэл эцэг эхчүүдэд байдаг. Гэтэл нялх балчир, цэцэг цэврүү шиг охиноо “Баян” нэрт энэ мэт эрчүүдэд “тоглуулчихаад” өгсөн хэдэн мөнгөөр нь аархаж суудаг эцэг эхчүүд байдаг нь харамсалтай. Нэг талаас “Мөнгөтэй бол нялх балчир ч хамаагүй охид эмэгтэйчүүдээр тоглодог эрчүүд, нөгөө талаас хөрөнгөтэй бол хэнтэй ч нийлэхэд бэлэн охидууд, хэдэн ч эхнэр сольж, хэдэн настай байсан хамаагүй охиноо богтлоод өгөх хүсэлтэй” эцэг эхчүүд олширчдээ.

Тэгвэл одоо Базарааг Баян гэж нэрлэдгийн учир түүний хөрөнгөтэй танилцъя

Р.Базар $3 саяын нисдэг тэрэг, $400 мянгын “Lamborghini” хөлөглөж Холливудын жишгээр Монголд амьдардаг.

Холливудын кино дээрх баячууд л хувийн нисдэг тэргээр зугаалж, үнэтэй автомашинаар давхидаг гэсэн ойлголт олон хүмүүст бий. Тэгвэл манай улсын гурван сая гаруйхан иргэний дотор 3.3 сая ам.доллар буюу 10 тэрбумын үнтэй хувийн нисдэг тэрэг,  400 гаруй ам.доллар буюу 1 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг автомашин хөлөглөдөг нэг эрхэм байдаг нь “баян Базараа” буюу Р.Базар юм.

-3.3 САЯ АМ ДОЛЛАРЫН НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ “АЛТАЙН ХҮДЭР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Р.БАЗАРЫНХ БАЙЖЭЭ-

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт “Airbus Helicopter H130” гэх шинэ нисдэг тэрэг манай улсын хилээр орж ирсэн мэдээлэл цахим орчинд гарч, олон нийтийн анхаарлыг багагүй татсан. Тухайн үед зарим иргэд УИХ-ийн нэр бүхий гишүүдийнх гэх мэтээр олон янзын таамаг дэвшүүлж байсан ч удалгүй тухайн онгоц нь ИНЕГ-ын албаны дарга асан Э.Энхзоригийн “Sky Jet” гэх компанийн нэр дээр орж ирсэн нь тодорхой болсон юм.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр тус нисдэг тэргэний жинхэнэ эзэн нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базар юм байна.

“Airbus Helicopter H130” нисдэг тэрэг гааль дээр бууж байгаа нь

“Алтайн хүдэр” компани өдгөө Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Таяннуурийн уурхайгаас төмрийн хүдэр олборлодог ба жилд 2,4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг гэсэн мэдээлэл бий. Түүний худалдаж авсан гэх “Airbus Helicopter H130” гэх шинэ нисдэг тэрэг нь 10.68 метр урттай, 3.34 метр өргөн, 1377 кг жинтэй ба 640 литр шатахууны банк, 2727 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж. Өөрөөр хэлбэл, 848 морины хүчтэй юм байна.

-ОДООГООС ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ 400 ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ “LAMBORGHINI”АВТОМАШИНЫГ МӨН ТУС ЭРХЭМ МОНГОЛД ОРУУЛЖ ИРЖЭЭ-

Түүний хувьд 2018 онд мөн 400 гаруй мянган ам.долларын үнэтэй “Lamborghini” автомашин хоёрыг оруулж ирэн олон нийтийн нүдийг хужирлаж байсан нэгэн. Холливуд болон дэлхийн оддын  гангараа болсон тус машиныг чухам хэн оруулж ирснийг олон нийт ихэд сонирхож байсан юм.

Шар өнгөтэй “Lamborghini Aventador”-ийн үнэ 420 мянган ам.доллароос эхэлдэг бол улаан өнгөтэй “Lamborghini Huracan” 320 мянган ам.доллароос эхэлдэг байна.



Post Views:
6

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button