шар мэдээ

“Хорвоо бүхэлдээ миний ханийн эсрэг байсан ч би ард нь асаалттай танк шиг байх болно” хэмээж байсан ухаантай бүсгүй О.Ариунзул дэлхийн тайзыг чимж явна

Дэлхийн загварын тайзнаа амжилттай ажиллаж буй О.Ариунзулын хувьд ар гэр нь багагүй асуудалтай байсан юм. Учир нь түүний нөхөр Б.Амархүү хар тамхи хэрэглэн жил гаруй хо ригдон гарч ирсэн билээ. Харин О.Ариунзул тэр хооронд гадаадад сурч, ажиллан нөхрөө хүлээж байсан юм. Тэрээр “Хорвоо бүхэлдээ миний ханийн эсрэг байсан ч би ард нь асаалттай танк шиг байх болно” хэмээж байсан ухаантай бүсгүй.

 

Хосууд хамтдаа кинонд тоглосноор анх танилцаж, хамтдаа дуу бичүүлж байсан. О.Ариунзул 2015 оны 7 сарын 1-нд Б.Амархүүгийн төрсөн өдрөөр хүүгээ төрүүлж, Борхүүгийн ганц хүүг хоёр болгосон. Ариунзул энэ зуны амралтаараа Монголд ирж нөхөр хүүхэдтэйгээ  цагийг зугаатай өнгөрөөж буйгаа цахим хуудаснаа оруулж байсан билээ.

 

 

Дуучин Б.Амархүү өөрийн сошиал хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж байсан пост:

Тэрбээр “Сайн байцгаана уу, сайхан хаваржиж байна уу. Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг vр, АРД ТVМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том aлдaа хийсэн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол …гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор.

 

Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хvнд хэцүү өдрүүдэд сургамж, сургаал, болон надад УХААРАЛ хайрласан. Би АРД ТҮМЭНДЭЭ, ҮЗЭГЧИДДЭЭ, ЭХ ОРОНДОО хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, ЗАЛУУЧУУДЫНХАА 3ӨВ АМЬДРАЛ-ын төлөө тууштай өргөх болно. Миний хайртай Ээж минь, Аав минь, Хайрт хань минь, Үр минь, миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээрэй гэж хүсч байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ” хэмээн нийтэлжээ.

Дуучин Б.Амархүү удахгүй уран бүтээлийн ажилдаа орж, нийгмийн сайн сайхны төлөө залуучууддаа уриалж, үлгэрлэж явахын тулд илүү их хичээж байгаа гэдгээ ч ойр дотнынхондоо дуулгажээ.

Харин түүний гэргий  О.Ариунзул нь сүүлийн жилүүдэд гадаадын агентлагт ажиллаж дэлхийн томоохон загварын тайзнаа алхаж,  нэртэй брендийн нүүр царайгаар сонгогдож хувцас загварын тайзнаа гялалзаж яваа билээ.

 

Харин тэрээр саяхан болж өнгөрсөн 2022 оны хавар, зуны “Berlin fashion week”-т оролцсон юм. @MyFassbender, @Florentinalight зэрэг брэндүүдийн хувцсыг тайзнаа амилуулсан. Загвар өмсөгч О.Ариунзулаас гадна, загвар өмсөгч Энэрэл мөн энэхүү загварын долоо хоногт тайзнаа алхсан билээ. Эх орноо төлөөлөн гадаадын тайзнаа амжилттай ажиллаж буй хоёр бүсгүйгээр бахархаад ханашгүй.

О.Ариунзулын хувьд 1992 онд Дорнод аймагт төрсөн. 13 настайгаасаа “Үнсгэлжин” наадамд оролцож “өсөх ирээдүйтэй” загвар өмсөгчөөр шалгарч байсан нь загварын салбарт орход хамгийн ихээр нөлөөлж байсан гэдэг.  Анхны загварын гараагаа “Шилмэл загвар” агентлагаас эхэлж байсан.

Тэрээр 2020 онд “Гоёл” -д оролцож шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан юм. Үүний дараагаар тэрээр Германд сурахаар явсан бөгөөд хажуугааар нь загварын кареераа идэвхтэй хөөж эхэлсэн. Монголд байх хугацаандаа “Gobi cashmare”, “Yalguun”, “Moncouture” зэрэг брендүүдийн нүүр царай болохын сацуу, томоохон загварын тайзнаа алхаж байсан туршлагатай.

Германд очсоныхоо дараа тэрбээр загварын томоохон тайзнаа алхаж, алдартай брендүүдийн зураг авалтанд оролцох болжээ. Тухайлбал Италийн “Pap magazine”, “Off white”,  Английн “Marie Claire”, “H&M”, “Viervier” зэрэг алдартай брендүүдийн хувцасыг амилуулсан юм. Мөнх Английн “Debenhams” их дэлгүүрийн хувцасны моделоор ажиллаж байна. О.Ариунзул нь хувцас загвар бус гоо сайхны бүтээгдэхүүний ч фото модел болж, саяхан Германы “Douglas cosmetics”-тэй хамтран ажилласан юм.

 

 

 

 

 

Үзэсгэлэнт гэргий О.Ариунзулын сүүлийн үеийн зурийг хүргээд. Ухаантай гэргий болон Амархүүгийн гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэе.

 



Post Views:
3

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button