шар мэдээ

Сэтгүүлч Б.Отгон: Бидэнд Xятaд вaкцин хийж туршсан юм биш үү? Ерөнхий сайд аа?

Хя тад вакцин хийлгэхийг хэн уриалсан билээ? Хя тадын Синовакийг чинь Европ вакцин гэж үзэхгүй байна!!! Бидэн дээр туршилт хийсэн юм уу? Ерөнхий сайд аа !!!
Оны эхээр вакцин Монголд орж ирэнгүүт Ерөнхий сайд мах комбинатын цагаан ямааны үүрэг гүйцэтгэж, өөрөө хамгийн түрүүнд Астразеника хийлгэсэн. Дараа нь ард түмнээ вакцин хийлгэхийг өдөр шөнөгүй уриалж, 50,000-аар урамшуулж, Ковидгүй зуны төлөө гэх мэтээр тархи угаалтыг эрчимтэй явуулсан.

Вакцингүй бол төрийн байгууллагаар ч үйлчлүүлэх эрхгүй болгож хясан боогдуулсан. Арга буюу вакцин хийлгэе гэхэд БНХАУ-ын вакциныг сонголтгүйгээр тулгасан. Хүн амын олонхи нь вакциндуулсан ч халдвар буураагүйгээр барахгүй бүр огцом өссөн.
Тухайн үед нэг тун хамгаалж чадахгүй 2 дахь тунгаа хийлгэж байж дархлаа тогтоно гэсэн. Гэвч дахиад байдаггүй ээ. Бүр 3 дахь тунгаа хийлгээд ч халдвар авсаар. Бид чанаргүй вакцин тариулж, туршилтын туулай болсон юм биш үү?

Эцэст нь Монголчуудын олонхид хүчээр шахуу хийлгэсэн БНХАУ-ЫН СИНОВАК вакциныг Европын холбоо хүлээн зөвшөөрөхгүй байна. Синовак хийлгэсэн хүмүүс Европын улсуудад зорчих эрхгүй болсон гэсэн үг. Тэд зөвхөн Файзер болон Астразеника вакцины 2 тун хийлгэсэн хүмүүст л виз олгож байна.
Жирийн иргэн байтугай Олон улсын тэмцээн уралдаанд оролцох, дэлхийд данстай тамирчид ч синовак хийлгэсэн бол хилээр нэвтрүүлэхгүй байгаа ажээ.

Бидэнд Хя тад вакцин хийж туршсан юм биш үү? Ерөнхий сайд аа? Л.Оюун-Эрдэнэ: “Цаашид ч та нарт Хя тад вакцины 4,5,6,7 … дахь тунгаа хийлгэх бодолтой байгаа” гэж хэлэхэд нэг их гайхах хэрэггүй дээ.
Тэрээр хууль зөрчин олон нийтийн арга хэмжээ зохиосныхоо дараа яг иймэрхүү байр суурь илэрхийлсэн билээ
Сэтгүүлч Б.Отгон 2021.09.20

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button