шар мэдээ

Н.Учрал: Эмээгээ хөтлөөд тэтгэврийг нь авах гээд алхдаг замаа одооч тод санадаг

УИХ-н гишүүн Н.Учрал залуу улс төрч дундаа боловсрол, бүтээлч ажлаараа дээгүүр бичигддэг нэгэн. Тэрээр хүндээр өвдөж гадаадад эмчлүүлж чадсан.
Харин сүүлийн үед цахим хуудаснаа аьдралутга учир баяр баясал сайхан бүхний талаар нийтлэх болсон. Энэ удаа буурал эмээгээ дурсжээ.

“Буурал эмээгээ ямар их санана вэ. Эмээгийн жижигхэн төмөр орон дээр Ундрал дүү минь хамт хэвтэж харин би эмээгийнхээ зөөлхөн, дулаахан гарыг нь тас атгаад эвхдэг ороо засчихаад хажууд нь унтахад хана хэрэм шиг нөөлөгтэй ямар дулаан шөнө өнгөрдөг байсныг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Дүү бид гурвын өглөө Увсын сайхан хийцтэй цайтай, гал дээр болгосон амтлаг боорцог, аатай амттай арвайн гурилтай эхлэдэг байж билээ. Эмээгээ хөтлөөд тэтгэврийг нь авах гээд алхдаг замаа тод санаж байна.

Тэр бартаатай хэрнээ эмээтэйгээ явахад хэзээ ч бартааг нь үл мэдрэх зам намайг хурдан уучилж удаан бодож зөвд зөөлөн бурууд хатуу, хүнд хэзээ ч муу санадаггүй сайн чанарт сургасан. Эмээтэйгээ өнгөрүүлсэн бага нас минь дүү бид хоёрт хүмүүжил, төлөвшлийг бэлэглэсэн. Таныгаа ихэд санаж байна” гэв.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button