шар мэдээ

Д.Сайнсайхан: Хүмүүс өөрийгөө таньж мэдээгүйгээс заяаныхаа ханьтай учирсан ч мэдэлгүй явуулчих тохиолдол олон байна

Манба Дацан хийдийн Зурхайч лам, АУ-ы магистр Д.Сайнсайхан: ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХЭД ХЭЦҮҮ Л ДЭЭ
Өөрийгөө танихын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Өөрийгөө таньж мэдэхэд их хэцүү л дээ. Хүнийг муулахаас л биш өөрийнхөө сайн юмуу муу зан чанаруудыг мэдэх нь ховор. Монголчууд эртнээс хүүхдийн зурхай буюу хүүхдийн дэмбэрэл төөргийн зурхайг зуруулдаг байсан.

Түүн дээр тухайн хүний сайн, муу зан чанар, авъяас чадвар гээд бүх юм гарч ирдэг. Төөргөө зуруулах нь өөрийгөө таньж мэдэхэд дөхөм байна. Хоёрдугаарт, өөрийн найз нөхөд, ойр хүрээлж байгаа хүмүүсээ харах хэрэгтэй.
Тэр хүмүүс ямар байна, чи тийм л байна. Нэгэнт өөрийгөө таньж мэдсэн бол муу чанараа ажиглан засаж, сайн чанараа дадуулах хэрэгтэй.

Хүмүүсийн дутагдалтай, муу талыг харахгүй байх хэрэгтэй. Хов ярьдаг хүмүүс дандаа хүний муу чанарыг харсаар дадуулсан байдаг. Муу зүйлийг дадуулвал засахад бэрх. Тэгэхээр сайн чанарыг дадуулж, хүн болгоны сайн чанарыг олж хардаг байх хэрэгтэй.
Учир нь хүн бүхэнд тодорхой хэмжээнд сайн чанар байдаг учраас түүнийг нь олж хараад хүндэлж, түүнд баясах сэтгэлийг төрүүлж байх хэрэгтэй.

Тэр баясах сэтгэл, хүндлэлийн гүүрээр дамжиж чамд тэрхүү сайн чанар шууд юүлэгдэх болно. Ингэж сайн чанарыг төлөвшүүлж, өөрийгөө бэлдэж, таньж мэдсэнээр өөрийн хүссэн заяаны ханьтайгаа хаа нэгтээ учрах л болно. Хүмүүс өөрийгөө таньж мэдээгүйгээс заяаныхаа ханьтай учирсан ч мэдэлгүй явуулчих тохиолдол олон байна.
ЭХ СУРВАЛЖ: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button