шар мэдээ

Жүжигчин О.Долгор: Эмэгтэй хүн хань ижлээсээ их юм хүсдэггүй, энгийн нялх хайрыг хүсдэг юм

Жүжигчин О.Долгорыг танихгүй кино сонирхогч гэж үгүй ээ. Кинонд тоглох саналд аль хэдийнээ дарагдаж сурсан жүжигчдийн нэг хэмээгддэг. “Өдөр өдрийн нар” эмчийн нарын тухай өгүүлэх олон ангит киноноос үзэгчдийн танил болсон сайхан бүсгүй.
Олны танил хүн дэгжин, гадаад төрхдөө анхаарал хандуулдаг гэсэн ойлголтыг өөрчилсөн. Түүнийг нүүрээ нэг их будаж, элдэв чамин хээнцэр зүйл хэрэглэдэггүй ч цаанаа л намбалаг, сэтгэл татам бүсгүй дээ хэмээх хүмүүс цөөнгүй.

Амьдралд хосолж амьдрах нь ерөөлтэй сайхан. Хосолж гэр бүл болж амьдрахад учир бий. Амьдралд зовлонтой байснаасаа жаргалтай байсан өдрүүд нь олон юм шиг санагддаг.
Энэ амьдралд хосууд бидний хувьд сайдах муудах нь бишгүйдээ л гардаг.Тэр болгонд хэн нэгнийх нь 100% буруу гэж байдаггүй. Эмэгтэй хүн эмзэг юм шиг мөртлөө цагаа тулахаар их тэвчээртэй, эр хүн урд сүндэрлэх хайрхан шиг ханхар,эр зоригтой юм шиг атлаа дотроо их эмзэг хүмүүс шүү!

Эмэгтэй хүн хань ижлээсээ их юм хүсдэггүй, их юм хүсээд байгаа юм шиг учир нь олдохгүй туних тэр гомдлын цаана ердөө энгэртээ тэврээд нэг үнсээсэй, өнөөдөр чамтайгаа хамт байя гэж хэлээсэй, үнсээд ажилдаа гараад яваасай гэх мэт ийм л энгийн нялх хайрыг хүсдэг юм.

Харин эрчүүд минь энэ болгоныг анзаарахгүй өнгөрөөх нь сэтгэлгүй хэрэг биш ээ,эрчүүдэд маань алсын бодол их байдаг байх. Гэхдээ амьдрал энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг бид хаа хаанаа бодох хэрэгтэй байх.
Ингээд бодохоор хосолж амьдарна гэдэг арга билэг,өгөх авахын ухаан дээр тогтдог бололтой хэмээн нэгэн удаа ярилцлагадаа дурьдаж байсан юм.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button