шар мэдээ

Гавъяат Г.Угалзцэцэг үзэсгэлэнт охин Мойлоотойгоо ижилсэв

Бодибилдингийн спортын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин ээжийнхээ адил мэргэжлийн тамирчин болохоор сэтгэл шулууджээ.
Тэрбээр өдгөө 24 нас хүрч байгаа.Түүний хувьд АШУҮИС-ийг төгссөн юм.

Гавъяат бүсгүй охиноо ирээдүйд чамгүй сайн тамирчин болно хэмээдэг. Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл таван цаг бэлтгэл хийдэг. Нэг килограмм хасвал 1,5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий.
Удахгүй насанд хүрэгчдийн “Бикини” ангилалд өрсөлдөх болно. Хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятаршгүй “Бикини” моделийн тамирчин болно гэдэгт итгэдэг” хэмээн бичиж байсан.

Түүний охиныг Мөнгөнбаярын Мойлоо гэдэг. Фитнес спортоор хичээллээд хоёр жил болж байгаа ба “Бикини” ангилалд -60 буюу 160см-аас доош ангилалд өрсөлддөг байна.

Өнгөрсөн жил Тайландaд болсон Бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Women’s Model bikini” төрөлд хүрэл медаль хүртжээ. Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнесийн УАШТ-ий алтан меделийн эзэн болж байжээ.
Ээж охин хоёрын ижилссэн зурагнаас хүргэе

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button