Мэдээ

А.Отгонбаатар Нарантуул захад 10 лангуутай, 11 жил гэр хороололд амьдарч байгаад өнгөрсөн жил 250 саяын байранд орж Lexus-570 авсан

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар хөрөнгө орлогын мэдүүлгийнхээ талаар тайлбар өглөө. Тэрбээр “Би Монголын улс төрд ажиллаж байгаагүй. Би өөрийн хөдөлмөрөөр баяжсан учир намайг бүү ялла. Би 2009-2020 оныг хүртэл 11 жил гэр хороололд амьдарсан. 2020 онд хашаа, байшингаа 45 сая төгрөгөөр зарсан. Өнгөрсөн жил 200 сая төгрөгийн байранд орсон. Өнөөгийн ханшаар 250 сая төгрөг болж байна. Машинаа зарахад мөн л миний орлого болж байгаа юм. Би Нарантуул захад 10 лангуу ажиллуулдаг. Урдаас хүүхдийн хувцас, гутал зэрэг бараа татаад түүнийгээ зах дээр болон онлайн худалдаагаар борлуулдаг. Миний эгч нар тэдгээр лангууг ажиллуулдаг. Эндээс олсон орлогоороо намынхаа үйл ажиллагааг авч явж байна. Хэрэв би шантааж хийсэн бол намайг цагдаад өгөх хэрэгтэй. Би хэний ч өмнө гэм хийгээгүй. Би ямар ч хулгай хийгээгүй” гэв.

Өөрийн жилийн орлого 115 сая, гэр бүлийн жилийн орлого 114 сая хэмээн мэдүүлжээ. Тодруулбал, жилийн орлого нь 229 сая төгрөг юм байна. Мөн 250 саяар үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, 147 саяар үнэлэгдэх LEXUS 570 болон crown машин тус бүр нэг ширхэг, 48 саяар үнэлэгдэх 500 хоньтой хэмээн мэдүүлсэн байна. Түүнчлэн 122 сая төгрөгийн үнэт эдлэл, 10 сая төгрөгийн 1000м2 газар, 45 сая төгрөгийн хадгаламж, 51 сая төгрөгийн авлагатай юм байна.

Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвшиж буй зарим сонирхолтой эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэндээ хүргэж байна. Хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдйин хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ-аас олон нийтэд нээлттэй зарласан билээ.

162 сая төгрөгийн хадгаламж, 17 компанид хувь эзэмшдэг Энхбаярын Батшугар

Сонгинохайрхан дүүрэгт нийт арван эрхэм нэр дэвшиж байна. Тэдгээрээс олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж буй эрхмүүд нэг нь МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар. Өмнө нь тэрбээр хоёр ч удаа энэ тойрогт хүч үзсэн боловч төдийлөн амжилт олоогүй. Энэ удаад намаа сольж, Ардын намын нэр дээрээс сонгуульдаж байна. Э.Батшугарын хувьд хадгаламж, гэр бүлийн орлого, 2 тэрбумын зээл зэрэг нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Э.Бат-Үүл баатар жилийн 1.2 сая төгрөгийн орлоготой

Э.Бат-Үүл баатар жилийн 1.2 сая төгрөгийн орлоготой Ардчиллын анхны “алтан хараацай”-нуудын нэг гэгддэг Э.Бат-Үүл баатар 10 саяын өв залгамжилж авсан хөрөнгөөс өөр А.Отгонбаатар шиг олны амыг ангайлгасангүй. Товчхондоо бол жилийн 1.2 сая төгрөгийн орлоготой бөгөөд 20 саяын зээлтэй гэх хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-т өгчээ.

Бие даагч М.Чингисхаан 33 сая төгрөгөөр үнэлэгдэх МОНГОЛ ГЭРТЭЙ

Эзэн Чингис хааны нутагт болж буй нөхөн сонгуульд энэ цагийн “хаан” М.Чингисхаан нэр дэвшихгүй бол алдах болох биз. М.Чингис хаан маань тус бүр 33 сая төгрөгөөр үнэлэгдэх гэр болон хурдан удмын адуугаараа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “гангарчээ”.

Орон сууцгүй ч, 1 тэрбумын авлагатай Б.Гарамгайбаатар нэр дэвшигч

Өмнө нь Хэнтий нутгаасаа сонгогдож УИХ-ын гишүүнээр 4 жил ажиллаж байсан эрхэм бол Б.Гарамгайбаатар. Түүнийг хөрөнгө орлогын мэдүүлэг туйлын даруухан бөгөөд орон сууцгүй, нэг тэрбум төгрөгийн авлагатай гэхээс өөр сонирхолтой зүйл бараг л тусгагдаагүй байна.

266 саяын үнэт эдлэлтэй Хэнтийн Засаг дарга Ц.Идэрбат

Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвшиж буй эрхэм бол Ц.Идэрхүү. МАН-аас квот өвөртөлж УИХ-д үзэх гэж буй тэр 266 саяын үнэт эдлэлтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ.

 

 

 



Post Views:
3

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button