Medeelel

жүжигчин Мөнхсоёл Золоод хандан ийнхүү хэлэв

Жүжигчин Г.Золзаяа найруулагч Б.Тамир нар гэр бүл зохиож дундаасаа хөөрхөн охинтой. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд Б.Тамир удалгүй жүжигчин Мөнхсоёлтой хамтран амьдарч буй нь олон нийтэд ил болсон юм.

Түүнээс хойш охиноо ганцаараа өсгөж ганц бие ээжийн амьдралаар амьдарч яваа Г.Золзаяа саяхнаас өөрөөсөө нилээн дүү раппер Rookie-тэй хайр сэтгэлийн холбоотой болсон тухай эх сурвалжууд мэдээллээд байгаа юм.

Нөхрөө хүнд бу.лаалгаж, охиныхоо төлөө ганц бие ээжийн амьдралаар олон жил амьдарсан түүнийг одоо л нэг сайн хүнтэйгээ учирсан байгаасаа гэсэн сэтгэгдлүүд зонхилж байгаа гэнэ. Жүжигчин Г.Золзаяа гэр бүлийг нь бусниулж, нөхрийг нь булаасан гэх Мөнхсоёлд хандан нилээд хат.уухан ярилцлагыг өгсөн байдаг.

МАНАЙ МЭДЭЭГ ШИЙРИЙ ХИЙГЭЭРЭЙ

Г.Золзаяа уг ярилцлагатаа: Соёлоо миний гэр бүлээр тоглосон. Тэр нөхөр хүүхэдтэй байж миний нөхөртэй холбогдож, өөрийн хүүгээ хаясан өөдгүй эмэгтэй хэмээн гэх утга бүхий дэлгэрэнгүй ярилцлагыг хэвлэлд өгсөн байдаг.

Харин энэ ярилцлаганых нь дараа Мөнхсоёлыг өөрийн гэр бүлээ хаяж хүний хүүхдийг eнчрwлсэн эм зэрэг хэл ам тасарсангүй. Энэ бүхэнд удаан хүлээцтэй хандсан Мөнхсоёл ийнхүү хариултыг өгчээ.

Мөнхсоёл: Миний анхны амьдрал болж бүтээгүй салсан маань үнэн. Тэглээ гээд би хэвлийдээ 10 сар тээж, мах цусаа таслан барин төрүүлсэн өөрийн үрээ хэзээ ч хаяж байгаагүй. Бас хэзээ ч элэг бүтэн амьдарч байсан бусдын гэр бүлийг vймүүлж, үр хүүхдийг нь eнчрvvлэх yхамсар хүмүүжил ч надад байхгүй.

Б.Тамир бид хоёр хэн, хэн маань гэр бүлээсээ са.лсан ганц бие эцэг, эх байхдаа танилцаж учирсан юм шүү дээ. Энэ нь тэгээд хүний ёсноос гажсан тийм их нү.гэл юмуу… Мөн хэн хаанаасаа юу зохиож төлөвлөөд хүний өмнөөс ярьж, миний амнаас гараагүй үг хэллэг нийтэлж байгаад үнэхээр их гайхаж байна.

Хүн ер нь бусдыг өөр шигээ бодож, дүгнэж явдаг гэж үнэн юм даа. Өөрийн тарьсан, хийсэн балгаа хаа хамаагүй хүн рүү чихэж байгааг харах, хийгээгүй хэргийнхээ төлөө гол буруутан мэт харагдаад чимээгүй сууж үнэхээр тэвчсэнгүй.

Ялангуяа миний үр хүүхдэд эхгүй гэж цол өгөөд байгаа зарим нэг хүмүүс хоёрхон алхаад худал гэдэг чинь мэдэгдэж, тавхан үгэндээ хэн гэдэг чинь танигддаг юм шүү дээ. Үнэн мөн хэзээд ялдаг жамтай. гэж тайлбар хийжээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button