шар мэдээ

Гэрэл сайтай газар хичээл сайн хийдэг

Гэрэлтүүлэг сэтгэл санааны байдалд нөлөөлдгийг олон хүн мэднэ. Дасгал хөдөлгөөн хийх хүсэл төрүүлэх, романтик сэтгэгдэл төрүүлэх, тайвшруулах гээд гэрэлтүүлгээр олон орчин бүрдүүлж болдог. Тэгвэл “Optic Express” сэтгүүлд өгүүлснээр тод гэрэлтүүлэг хүүхдүүдийн сурах идэвхийг нэмэгдүүлдэг ажээ. “Гэрэл эрүүл оршихуйд чухал нөлөөтэй, бид гэрэлтүүлгийг тохируулснаар амьдралын хэмнэл өөрчлөгдөнө” гэж Өмнөд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн институтийн доктор, судалгааны өгүүллийн зохиолч Хён Жон Сук “The Huffington Post”-д ярьсан байна.

Гэрэлтүүлэг ажлын бүтээмжийг сайжруулахаас гадна хүний оюун ухаан болоод биеийн байдлыг өөрчлөх чадамжтай. Гэсэн хэдий ч боловсролын салбарт гэрэлтүүлгийн ач тусыг бүрэн ашиглаж чадахгүй байгааг ноён Сук хэллээ. Судалгааны багийнхан боловсролын орчин дахь гэрэлтүүлэг маш муу байдгийг мэдээд гайхсан аж.

Судлаачид 54 сурагч математикийн шалгалт өгч байсан хичээлийн хоёр танхимыг сонгон авчээ. Нэгдүгээр танхимыг сүүн шаргал 3500К, дундаж 5000К, сүүн цагаан 6500К гэсэн LED чийдэнгээр гэрэлтүүлжээ. Харин хоёрдугаар танхим ердийн өдрийн гэрэлтэй байсан.

Тод гэрэлтэй танхимын сурагчид илүү идэвхтэй байж, шалгалтын дүнгийн дундаж нь өндөр гарчээ. Судалгааг санаачлагч, доктор профессор Кенга Чой “Урьдчилсан судалгаа болон туршилтаас үзвэл 6500К хүчдэлийн гэрэл суралцах чадварыг нэмэгдүүлж, 3500К гэрэл хөдөлгөөний идэвхийг дээшлүүлж байна” хэмээв.

Судалгааны багийнхан сурагчдад ямар нэг өөрчлөлт мэдрэгдсэн эсэх талаар санал асуулга авчээ. Ноён Сук “Гэрэлтүүлгийн талаар онцгой мэдлэггүй хүүхдүүд бидний судалгаатай санал нэгдсэнд бид их гайхсан. Тэгэхээр нас, хүйс болон мэдлэгээс үл шалтгаалан гэрэлтүүлгийн нөлөөллийг хүн бүр мэдэрдэг юм байна” гэлээ.

3500К шаргал гэрэлтүүлэг тайван орчин бүрдүүлж, хөдөлгөөний идэвх нэмдэг. Харин 5000К ердийн LED гэрэл ном уншихад тохиромжтой аж. Тэгвэл 6500К тод гэрэлтэх чийдэн суралцах чадамжийг нэмэгдүүлдэг байна.

Гэрэлтүүлэг бага зэрэг өөрчлөгдөхөд л хүний сэтгэл санаа, биеийн байдал, эрүүл мэндэд нөлөөлдгийг ийнхүү судалгаагаар тогтоожээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button