шар мэдээ

Гавъяат Энхзул нас бол тоо гэдгийг батлав

“Хан хэнтий” чуулгаас дуучин болох гараагаа эхэлж байсан МУГЖ Д.Энхзул сайн хүнтэй сууя гэж боддог байсан тийм хүнээ олсондоо өөрийгөө азтай эмэгтэйд тооцдог гэдэг.
Мөн арын амьдрал тайван, хань маань намайг үргэлж өнгөлж зүлгэж, сонгосон замыг маань дэмжиж урамшуулж байдаг болохоор ард түмэндээ уран бүтээлээ хүргэж явна. Энэ бүхнийгэээ ханийнхаа хүчинд явж байгаа гэж боддог хэмээдэг тэрээр амьдралдаа тун сэтгэл хангалуун явдаг юм билээ.

Хүүдээ ч гэсэн “Миний хүү амьдралаа зөв сонгон, сайн ханьтай л болох хэрэгтэй. Тэгвэл миний хүүгийн амьдрал, ажил бүх юм сайхан явна” гэж хэлдэг байсан нь мөн л ёсоор болж сайн бэртээ болжээ. Сонирхуулахад түүний хань Энхбат Энхзул гавьяатыг гэргийгээ болгож авахын тулд том байшин барьсан. Өглөөний зургаан цагаас байшингаа барьж байгаад найман цагт ажилдаа явдаг байсан гэдэг юм.

Эндээс юм бүхний эхлэл ямар байна, сэтгэл нь яаж шингэж байна түүгээрээ л хүний амьдрал цааш явдаг юм байна гэдгийг би мэдэрдэг хэмээн дуучин бүсгүй ярих дуртай юм билээ.
Харин сүүлийн үед гавъяат маань их залуужих болсон. Гоо сайхны хагалгаа, сайхан харагдах гэдэг бол арчаатай хүний хийдэг л зүйл болсон.

Одоо бол давхараагүй хүүхнүүд ховордсон гэж болно. Түүний нэгэн жишгийн дуучин Энхзул тойрсонгүй. Тэрээр 54 насандаа оёулсан давхараа зохисон гэж хүн бүхэн л ам уралдан ярьсан. Сайхны өмнө харц буруугүй гэдэг үг бий түүний энэ сайхан бие авч яваа нь нас бол тоо гэдгийг батлах шиг.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button