шар мэдээ

Хүнийг бүү гомдоо, битгий муул. Тэглээгээд чи жаргахгүй, тэх зовохгүй – ТҮЛХҮҮР

Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй, хүний толгой дээрх өвсийг харж өөлөн муулах муухай. Хүн муу хэлэхийн төлөө төрчихсөн мэт амаа билүүдэн, ам нээвэл бусдыг муулах донтой болчихсон хүнд хэн ч дуртай биш, түүнээс зай барин дөлнө.
Бусдыг муулах дон шүглэсэн хүмүүсийн нүд нь гэрэл гэгээтэй, сайн сайхныг олж харахаасаа урьд өөлөх муулах юу байгааг эрж хайн эргэлдэж, өө согогтой бүгдийг чихээ сортойлгон сонсож, өлгөж аван, ам уралдан муулахыг сонсоход өмнөөс нь нүүр улайж, хөлс чийхран, санаа зовмоор.

Бусдыг муу хэлэх муухай зуршилтай болчихсон хүмүүс юу ярьж байгаагаа ялгаж салгах ухаангүй болж, бохир муухайгаар дүүрсэн үг хэллэг нь хэвийн энгийн зүйл мэт хэвшсэн байдаг нь жигшмээр. Хэлний гэм толгойд гэж манай ухаант дээдэс сургасан нь учиртай.
Бусдыг муулагчдын хэлэнд гэм суусан байдаг. Өнгөтэй өөдтэйг магтан дээдэлсэн үгс ой ухаанд нь санагдахгүйгээр мартагдаж, муу муухайг онилж чиглэн, онож хэлэх үгс амных нь уншлага болж, ам хэлэнд нь гэм суун гэмтэнэ.

Хэвийн хүмүүсийн төдийлөн хэрэглэдэггүй бэлчээрийн хэдхэн муухай үгнээс хэтрэхгүйгээр хэл хэллэг нь мохож, тэр хэмжээгээр сэтгэлгээ нь ядуурч, ухаан муудна.
Сайн зүйлийг санаж бодон ярих ухааны нүх сүвийг муу үгсийн бохир буртаг бөглөн таглах болохоор ухаанд нь ухна ишиг үхэж, санаанд нь сарлаг үхэр хэвтэв гэдэг шиг юм болно. Муу үг модон улаатай.

Хоолойгоор урсах бохир ус мэт бузар буртаг шингэсэн үгсийг ам хэлээрээ урсгаад байх аваас бие сэтгэл чинь бүхэлдээ доройтно.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button