шар мэдээ

Жүжигчин С.Тэмүүжинтэй усны дусал мэт адилхан хүү, Г.Нарансолонгыг дуурайсан бяцхан гүнжүүдийн зураг /Фото агшин/

Алтан гадас одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа Г.Нарансолонго нь чадварлаг жүжигчин ба сайн ээж, сайн хань билээ.

Тэрээр хошин шог хамтлагийн “X түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон билээ. Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр” “Миний хөрш чөтгөр” “Харьд одсон бүсгүйн аав” “Мөрөөдлийн хөлөг онгоц” зэрэг дэлгэцийн олон бүтээлд тоглосон чадварлаг жүжигчин юм.

Монголын хүүхдийн ордны кино драмын дугуйланд суралцаж төгссөн тэрбээр СУИС-ийн жүжигчний ангид элсээд удаагүй байхдаа “Орчлон фильм” студийн хийсэн “Зүүд шиг хайр” киноны гол дүрд тоглож байжээ: 19 настай оюутан охин Г.Нарансолонго энэхүү кинонд хөдөөгийн гэнэн цайлган охины дүрд тоглосон бөгөөд тухайн үед түүнтэй жүжигчин Г.Золбоот, Б.Эрдэнэчимэг нар хамтран ажиллаж байжээ.

Түүний хувьд жүжигчин С.Тэмүүжинтэй ам ьдралаа холбоод гурван сайхан хүүхдийн эцэг эх болоод буй. Г.Нарансолонго өмнөх ам ьдарлаасаа нэг охинтой байсан ба охинтойгоо хамтдаа сар шинийн Монгол дээлний зурганд хамт орж байжээ.

Харин Темка, Нарансолонго хоёр маань 2010 онд цэргийн баяраар хүүтэй болж байсан юм. Аавыгаа усну дусал мэт дуурайсан тэдний хүүг Т.Анар-од гэдэг.

Нийгэмд зөв үлгэр дуурайл болж явдаг урлагийн гэр бүлийн нэгэн төлөөлөл болсон тэдний хүүхдүүдийн зургийг хүргэе.

Г.Нарансолонго, С.Тэмүүжин бяцхан охидтойгоо.

Урлагийн сайхан гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэе.



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button