шар мэдээ

Жүжигчин Жерри: Амьдралдаа ганцхан удаа аав ээж, хоёрынхоо үгнээс зөрж мэргэжлээ сонгож байж билээ, Гэхдээ аажим аажимаар миний мэргэжилд дасаад

Жерри нэрээр та бидэнд танигдсан чадварлаг жүжигчин бол Т.Бадамжав юм. Тэрээр саяхан МУСТА цолоор энгэрээ мялаасан билээ. Үзэсгэлэнтэй бүсгүй маань тал бүрийн авъяастай нэгэн. Саяхан болсон “Одтой бүжиглье” шоугаар мэргэжлийн бүжигчдээс дутхааргүй чадварлаг бүжигчин гэдгээ харуулсан.

Тэрээр нилээдгүй олон кинонд гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн юм. Тоглосон киноноос нь дурдвал

“Түцний охид”, “Гайхамшигт ертөнц”, “Улаанбаатар би чамд хайртай, “Галзуу дурла” “Рекит”,  “One night” зэрэг кинонуудад дүр бүтээжээ.  Мөн “Алдар + Жерри” инээдмийн цувралд тоглосноор үзэгчид илүү сайн мэдэх болжээ.

 

Ээж аавын амин охин тэрээр цахим хуудаснаа: Амьдралдаа ганцхан удаа аав ээж, хоёрынхоо үгнээс зөрж мэргэжлээ сонгож байж билээ. Цаг нар байхгүй эмэгтэй хүнд хэтэрхий хэцүү мэргэжил байна гэж байнга хэлнэ, мэргэжлээ солиход оройтойгүй шүү миний охин гэж ятгадаг байлаа. Гэхдээ аажим аажимаар миний мэргэжилд дасаад сүүлдээ за за өөрөө сонгосон мэргэжил өөрөө мэдэж байгаа байх гэж хэлээд надад итгэж ар талыг минь бат даадаг болсондоо. Өөрийнхөө сонгосон мэргэжилд улам их дурлаж, улам их хичээж, амжилттай,аз жаргалтай байгааг минь хараад надаас илүү баярладаг миний сайхан аав ээж хоёр минь  хайртай шүү бяцхан охин нь хэмээжээ.

Т.Бадамжав нь Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн. Таван настайдаа аав, ээж, ахын хамт Улаанбаатар хотод ирж суурьшжээ. Тэрээр багаасаа дуулах, бүжиглэх, жүжиглэх дуртай хүүхэд байсан гэдэг. Багадаа сэтгүүлч, нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан түүний хүсэл нэг л өдөр тайзнаа амилсан “Парисын дарь эхийн сүм”-ийг үзсэнээр өөрчлөгдсэн гэдэг. Үүнээс хойш мөрөөдлөө биелүүлэн 2015 онд СУИС-ийг амжилттай төгсөж жүжигчин болжээ.

Жерригийн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагаас хүргэвэл Эмоци продакшнд жүжигчнээр ажилладаг тэрээр Продакшны ах эгч нараасаа алхам бүртээ шинэ зүйл сурч байдаг. Энэ том өрх айлын гишүүн болсон болхоор хаана ч явсан нэрийг нь сэвтээхгүй байхыг хичээдэг. Гадуур явж байхад таарсан зарим нэг хүн “За ганц инээлгэчих” гэдэг. Тэр болгонд би эмзэглэдэг. Учир нь бид нягтлан бодогч найзыгаа чи энийг бод гэдэггүй шүү дээ. Мэргэжлээрээ бахархдаг хүний хувьд мэргэжлээ хэн нэгэнд таагүй байдлаар хэлүүлэхийг хүсдэггүй.

Хүмүүс бодохдоо жүжигчний мэргэжлийг амархан гэж боддог байх. Камерны урд гараад үг хэлээд эсвэл инээгээд болоо юм шиг. Гэтэл яг камерны урд гараад чадахгүй байх үе олон бий. Тэр үед яах гэж энэ мэргэжлийг сонгов доо, энэ киног дуусгаад өөр чиглэлээр суръя гэх бодол шантрах үе их гэрна. Өөрийгөө голох ч үетэй их тулгарна. Кино проб өгөхөөр очиход намхан юм байна царай нь болохгүй байна гээд хэлэх төдийд л сэтгэлээр уначихна. Тэр болгонд уйлж өөрийгөө тайвшруулдаг. Дараа нь юун дээр алдсанаа ухаараад илүү сайн хичээдэг хэмээжээ.

Адтай сэргэлэн Жерригийн нөхрийг Хосоо гэдэг бөгөөд 2019 онд гал голомтоо бадраан хуримаа хийсэн билээ. Хосууд нэг хүүтэй юм.

 

Жүжигчин бүсгүй болон түний гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсээд сүүлийн үеийн зургийг нь хүргэе.

 



Post Views:
3

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button