шар мэдээ

Хүүхдийг бор хоолонд оруулахад анхаарах зүйлс: Хамгийн тохиромжтой нас бол 6 сар

Анхлан хориглох хүнс: давс ( хүүхдийн бөөрөнд муу), чихэр, үнээний сүү, зөгийн бал, самар, өндөгний цагаан, цагаан гурил, жимсний шүүс, хүчил ихтэй жүржний төрлийн жимснүүд, далайн загас амьтан. Хоолны аюулгүй байдлын тухай зөвлөмжүүд: 1. Тогтмол гараа угааж хэвших. 2 Шинэхэн хоол хүнсийг цэвэрхэн саванд зөв темпратурт хадгалах 3. Жимс, ногооны үр болон ясыг авч цэвэрлэж хэрэглэх 4. Загас тахиа бусад төрлийн махыг усаар зайлж тусдаа бандан ашиглах. 5. Хатуу чанарын хоол хүнсийг тээрэмдэж сүү орлуулагч эсвэл усаар зөөллөж байх.

6. Хоолыг усанд чанахаас зайлсхийх учир нь амин дэмийг нь урсгачихдаг. 7. Махыг ягаан өнгөтэй биш бор өнгөтэй болтол бүрэн болгох. 8. Хүүхдийнхээ хоолонд давс, перц, чихэр, чихэр орлуулагч хийж болохгүй. 1 наснаас амтлагч хийж болно. 9. Илүү гарсан хоолны үлдэгдлээс татгалзах. Гэхдээ нэн даруй цэвэр саванд хөргөгчинд хадгалаад 3-4 хоногийн дотор хэрэглэж болно. 10. Нярай хүүхдийн ам халуун мэдрэх чадвар муу дээрээс нь маш эмзэг тул хоолоо заавал ээж эхэлж амталж үзнэ. Хоол өрөөний темпратуртай ижил байна. Айл бүрт михер байх хэрэгтэй учир нь хүүхдийн эхний хоол нухаш хэлбэртэй байх учраас. Шинэ нь 50 мянгаас эхэлж байгаа мөн хэрэглэснийг илүү хямд үнээр авч болно.

Дэлгүүрт бэлэн зардаг нухашнуудын би таалдаггүй учир нь удаан хадгалагддаг шинэ биш тиймээс өөрсдөө гэртээ хийсэн нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Хүүхэд 6 сартайгаасаа эхлээд хангалттай хэмжээний төмрийг эхийн сүүнээсээ авч чадахаа байдаг тиймээс сериал, хар ногоон өнгийн хүнсний ногоо, бор будаа, авакадо, чанасан өндөгний шар, мах зэрэг нь хамгийн сайн төмөрний агууламжтай. Хүүхдийг жимснээс биш ногооноос эхэл учир нь эхлээд чихэрлэг амт авцан хүүхэд дараа нь өөр амт голдог гэж зарим хүмүүс зөвлөдөг гэнэ гэхдээ уншаад байхад ер нь бол огт хамаагүй юм байна.

Хүүхдэд хоол өгөхөд анхаарах зүйлүүд: – Хүүхэд хэвтэж, уйлж инээж байхад хэзээ ч битгий хоолло- Хэрвээ шинэ нухаш өгч байгаа бол түүгийгээ 3-4 хоног дараалж өгнө ингэснээр тус хоол биед нь дасч байгаа эсэх харшил өгч байна уу гэдгийг ажиглах боломж өгөх юм. – Хоол идэж эхэлснээс хойш хүүхдийн баас өөрчлөгдөж болно тэрийг сайн ажиглаж байх хэрэгтэй. Хар чавга зэрэг жимс нь баас шингэлдэг тул хэрвээ хатсан бол өгөхөд гэмгүй. – Хүүхэд тань амаа ангайж байвал өлссөний шинж байж болно хэрвээ амаа хаагаад, хоолоо тургиад толгойгоо өөр зүгт эргүүлээд байвал хоол нь таалагдахгүй эсвэл гэдэс нь дүүрэнгэтэй байна гэсэн үг. – Хүүхдээ хэзээ ч хүчээр бүү хоолло хоолоо хураагаад дараа нь санал болгоорой- Хэрвээ таны хүүхэд шинэ хоол хүлээж авахгүй бол хэд хоног хүлээгээд ахиад санал болгох хэрэгтэй. Энэ маш их тэвчээр шаардана. Хэд хэдэн оролдлогын дараа аяндаа өөрсдөө идээд эхэлдэг гэнэ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button