шар мэдээ

Царайлаг Хаянаа насан багын үерхэлээ амьдрал болгосон залуу

Дуучин А.Хаянхярвааг хэн бүхэн андахгүй. Одоогоос 20 гаруй жилийн өмнө урт шар үсээр гангарч үеийн залуустайгаа нэгдэн хамтлаг байгуулж уран бүтээлээ туурвиж явсан.

“Номин талст” хамтлаг өдгөө хамгийн их фэнтэй болсон. Гэвч тус тусын амьдралаа хөөж байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Дуучин Хаянаагийн хувьд дуулахаас гадна гольфын спортод шимтэгч нэгэн.

Тэр дурлалдаа үнэнч. Үүнийх нь баталгааа нь насан багын үерхэлээ амьдрал болгож өнөр өтгөн аж төрж байна.

Түүний хайртыг Урнаа гэдэг. Хосууд хүү, охин хоёртой. “Номинталст” хамтлагийн 15 жилийн ойн баярын тоглолтын үеэр дууч залуу Танхилуун охинтойгоо “Зүүдний учрал” дууг дуулж байсан билээ.

Сүүлийн үед гольфтоо анхаарлаа хандуулаад гэр бүлээ хоёрт тавих гээд байгаа гэсэн. Гэхдээ сайн хань, халамжит аавынхаа үүргийг умартдаггүй аж.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button