шар мэдээ

Гарын таван хуруу киноны ээж охин хоёр 35 жилийн дараа хамтдаа

Ч.Лодойдамба гуайн зохиолоор хийсэн “Гарын таван хуруу” киног нь хүмүүс сайн мэднэ. Шагдар, Шагдарын гэргийд манай нэртэй жүжигчин Лхасүрэн, Цэцгээ хоёр тоглосон.
Харин Шагдарын сэтгэлийн булааж Хорлоогийн дүрд Дарханы театрын бүжигчин Л.Цогзолмаа гэдэг бүсгүй тоглосон.

Тэрээр И.Нямгаваа найруулагчийн анхны эхнэр О.Цэнгэлийн сайн найз байсан, тийм болохоор И.Нямгаваа найруулагч түүнийг л “Гарын таван хуруу” киноны Хорлоод тоглоно гэж гэж сонгосон нь үнэхээр нүдээ оносон.

Хорлоогийн ганц охинд Дарханы театрын жүжигчин Бужгар, Дэлгэржаргал хоёрын охин Гантигмаа тоглосон билээ. Б.Гантигмаа одоо МҮОНТ-ийн нэвтрүүлэгч гэдгээрээ олонд танигдсан.

Алдарт “Гарын таван хуруу” кино 1983 онд анх дэлгэцнээ гарч байжээ. Тэгвэл энэхүү киноны ээж охин хоёр 35 жилийн дараа уулзсан нь энэ гэнэ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button