шар мэдээ

Мисс Ч.Содтуяа, А.Чингүүн нарын үзэсгэлэнт охин С.Содонгоо /Фото агшин/

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, өөрийн ялдам дүр төрхөөрөө загварын тайзыг чимж байсан бүсгүй бол яахын аргагүй мисс Ч. Содтуяа билээ. Тэрээр “Азийн модель” агентлагийн тэргүүн, загвар өмсөгч, топ модель тэрээр одоо Америкт охинтойгоо амьдарч байгаа. 14 настайдаа “Шилмэл” загварын Дунгаамаа багшийн дамжаанд бүртгүүлж загвар өмсөгч Байгаль, Хосцэцэг эгч нарынхаа шавь болж орсноос хойш загварын ертөнцтэй эргэж буцалтгүй холбогдсон. Тэр үеэс л ээжийнхээ оёж өгсөн хувцсаар гангарч, өөрөө ч хувцас оёж, загвар зохиож сурсан гэдэг

Мисс бүсгүй маань дээрээ нэг ахтай ба айлын отгон хүүхэд. Аавын хайранд умбаж өссөн гэдэг. Ах нь удирдлагын акедемид багшилдаг. Аав нь багш мэргэжилтэй доктор пропессор бол ээж нь хөгжмийн багш ажээ.

Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа. Загварын ертөнц, миссийн титэм надад их амжилт, амьдралын асар том өөрчлөлтийг мэдрүүлсэн. Тэр тусмаа, мисс гэх нэр алдар надад амьдралдаа өөрчлөлт хийж, ирээдүйд бусдын сайн сайхны төлөө зүтгэх чин хүсэл эрмэлзлэл төрүүлсэн юм. 17-хон настай байхдаа “Мисс Монголиа-2004” тэмцээнд оролцож, улмаар олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөх болсон нь миний амьдралд тохиосон хамгийн том боломж байлаа. “Мисс Интернэшнл-2004” тэмцээнээс “Фото мисс” өргөмжлөл хүртсэнээр дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, өөрийгөө таниулж чадсан хэмээжээ.

Ч.Содтуяагын анхны нөхөр, охиных нь эцэг загвар өмсөгч А.Чингүүн гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тус хосуудын амьдрал нь удаан үргэлжлээгүй ба нэг охинтой болоод удаагүй хоёр тийш болсон гэдэг. Тэдний охиныг С.Содонгоо гэдэг. Ч.Содтуяа энэ тухайгаа “Би мөнгө харж амьдралаа сонгоогүй. Хайр сэтгэлээ дагаж охиныхоо аавтай гэрлэсэн ч бүтэлгүйтсэн. Гэхдээ би хэзээ ч хайраар дутаагүй.

Хүүхэд байхдаа ч аав ээжийнхээ үлгэрийн гэмээр сайхан хайранд умбаж өссөн хэмээн тухайн үед хэлж байжээ.

Мисс бүсгүй маань охиноо бага наснаас нь загварын тайзнаа алхуулан Олон улсын тэмцээнүүдэд сорьж, чамгүй амжилтын эзэн болгосон байдаг. С.Содонгоо охин АНУ-д сурахын хажуугаар фото модель чиглэлээр ажиллаж байна.

Харин мисс С.Содонгоог АНУ-ын “Indikids мagazine” сэтгүүл өмнө нь онцолж байжээ. Нийт 100 гаруй хуудастай уг сэтгүүлд өсөх ирээдүйтэй моделиуд болон тайз дэлгэцийн одод гардаг аж. Бяцхан мисс С.Содонгоо нь АНУ-ын Нью-Йорк хотноо болох “NYC” загварын долоо хоногт орох шилдэг 15 оролцогчийн нэгээр мөн шалгарч байсан юм.

Харин одоо охин том болж улам үзэсгэлэнтэй болжээ. С.Содонгоо охины сүүлийн үеийн зургуудаас хүргэе:

С.Содонгоо охин ээж, эмээгийн хамт



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button