шар мэдээ

Сургууль бидэнд заадаггүй ч амьдралд хамгийн хэрэгтэй 10 чадвар

Сургууль бидэнд үнэтэй олон чадварыг зааж өгдөг ч амьдрал дээр хамгийн чухал зарим чадварыг орхигдуулдаг. Жишээлбэл, санхүүгийн хариуцлага, хөрөнгө оруулалт, логикоор мэдээлэл олж авах, мэдээллийг цээжлэх биш ойлгох, чадвараа бодит амьдралд хэрхэн ашиглах зэргийг заадаггүй. Бидэнд сургууль заадаггүй ч амьдралд хамгийн их хэрэгтэй 10 чадварыг хүргэж байна.

1. Харилцан яриа

Харилцаа нь ажил, нөхөрлөл, хайр дурлалын хамгийн чухал чадвар. Хамтран ажиллагсад, дарга, хайртай хүн, болзоот хүн, эхнэр, нөхөр, хүүхэд, хөрш хэн ч байсан харилцан ярианд норм, зааг хязгаарыг дагах шаардлагатай байдаг. Үүнд, и-мэйлээр харилцах, нүүр тулж уулзах, утсаар ярихын аль нь ч байсан нэгнээ хүндлэх, ойлгож сонсох зэрэг суурь чадварыг шаардана. Бусадтай хэрхэн харилцаж, бусдын оронд өөрийгөө тавьж үзэж, хэзээ ярих, сонсохоо мэдэх нь ажлын байр болон амьдрал дээр маш үнэтэй чадвар юм.

2. Сэтгэх

Амьдрал дээр бидний үүрэг хариуцлага дуусашгүй бас үнэтэй. Бидний гаргах шийдвэр бүр үр дагавартай. Шийдвэр бүр бидэнд эсвэл бусдад нөлөөлдөг. Зөв сонголт хийх нь аз жаргал, азгүйтэл, амжилт, бүтэлгүйтлийн ялгааг хэлнэ. Тийм учраас нөхцөл байдлыг үнэлэх, бодох, сэтгэх чадварыг багаасаа эзэмших хэрэгтэй. Боловсрол нь голдуу прагматик байдаг. Сурагчдад шийдэл рүү чиглэж бодохыг заадаггүй, хариулт олоход чиглэж заадаг. Бодит амьдрал дээр арай өөр арга хэрэгтэй болно.

3. Мөнгө удирдах

Мөнгөө хариуцлагатай удирдах нь мэдээж хамгийн чухал. Санхүү, нягтлан бодох, бизнесийн ангид нягтлан бодох процесс, санхүүжилт, бизнесийн бүтцийг заадаг ч, хувийн санхүү дээр тэр бүр анхаарал хандуулдаггүй. Мөнгөө хэрхэн хадгалах, хөрөнгө оруулах тал дээр дутуу заадаг. Энэ мэргэжлийн ангиуд сурагчийг ажлын байранд бэлддэг болохоос өөрийн санхүүгээ хэрхэн үр дүнтэй удирдах тал дээр заадаггүй.

4. Гэр бүл төлөвлөлт

Сургууль бидэнд хэрхэн болзох, хайр дурлалын харилцаагаа удирдахыг заах ёсгүй ч энэ нь бидний амьдралын хамгийн чухал хэсэг гэдэгтэй маргах хүн олдохгүй биз. Романтик харилцаа нь зөвхөн болзож, хайрлаж дурлахын нэр биш. Энд ч мөн гэр бүл төлөвлөлт, өөрийгөө таних, удирдах, бусдыг хүндлэх зэрэг олон төрлийн чадвар шаардаж байгаа юм.

5. Улс төр

Бидний өдөр тутмын амьдрал улс төрийн шийдвэр, бодлогуудаас шууд хамааралтай байна. Хүн бүхэн улс төрч болох албагүй ч улс төрийн анхан шатны мэдлэгтэй байх нь чухал. Энэ нь өөрийн улс төрийн төлөөлөгчөө илүү ухаалгаар сонгож сурах юм. Дан сонгууль ч биш, улс төрийн мэдлэг нь бидэнд улс төрчдийн боловсруулсан хууль, заалт, өөрчлөлт, бодлого, шийдвэрүүдийг илүү оновчтой, ул суурьтай байдлаар хүлээн авч, ойлгож, тэр нь бидний амьдралд хор хөнөөлтэй эсвэл үр өгөөжтэй эсэхийг ялгаж сурна гэсэн үг.

6. Технологигүй амьдрах

Гар утас, цаг, ном гээд ухаалаг зүйлгүй болж байгаа энэ үед дараагийн үеийнхэнд шаардлагатай болох чадвар нь ухаалаг технологигүй амьдарч сурах юм. Жишээлбэл, бид аль хэдийн энгийн цаг ашиглаж сурсан. Түүний хэрхэн ажиллах, зайг нь хэрхэн солих гээд бүгдийг нь мэднэ. Харин цоо шинээр төрсөн болон төрөх гэж буй шинэ үеийнхэн маань технологигүй амьдрах чадварыг бас эзэмших шаардлагатай болох нь.

7. Хоол хийх

Хоол хийх, гэрийн ажил хийхийг бид гэрийн хүмүүжлээс олж авдаг. Тэр тусмаа хоол хийх нь зайлшгүй хэрэгтэй чадвар. Энэ нь өөрт байгаа нөөцөөр хэрхэн эрүүл, шим тэжээлтэй хоол хийх чадвар юм.

8. Биеэ зөв авч явах

Соёл иргэншилт нийгэмд биеэ зөв авч явах нь хамгийн чухал чадвар. Ингэснээр хүрээлэн буй хүмүүстээ эерэг сэтгэгдэл үпдээж чадна. Ёс зүйн хичээлүүдэд биеэ зөв авч явах талаар заадаг байсан боловч, одоо энэ хичээлийн ач холбогдол улам буурч байна. Биеэ зөв авч явна гэдэг нь нийгмийн амьдралд таарах бүх хүндээ хүндэтгэлтэй эелдэг хандахаас эхлэх юм. Нэн ялангуяа өөр улс руу аялах, ажиллахаар явах бол тухайн орны ёс заншил, соёлыг суралцаж, хүндлэх, дагах ёстой.

9. Бие хамгаалах

Сургуулийн гол ажил бол хүүхдүүдийг насанд хүрэхэд нь бэлтгэх байдаг. Бодит байдал дээр бие хамгаалах анхан шатны мэдлэгтэй байх нь нэн чухал. Энэ нь зөвхөн өөрийгөө гэлтгүй, хайртай дотны хүмүүсээ ч аюултай халдлага, золгүй явдлаас хамгаалахад тусална.

10. Анхны тусламж

Өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг асарч хамгаалахаас гадна, анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Аюул, гэнэтийн осол хэзээд, ямар ч үед тааварлашгүйгээр тохиолдож болох учраас анхан шатны тусламжийн мэдлэгтэй байснаар өөрийгөө болон бусдын амийг аварч чадна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button