шар мэдээ

МУГЖ Л.Чаминчулуун: Суурь хүмүүжилгүй хүн мянган мэдлэгтэй байгаад дээшээ гардаггүй

Асар доторх өөрийнхөө орон зайд налайж, хавь хүмүүсийн харцыг булаагч тэр эмэгтэй бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун.
Түүнийг танихгүй, тайз дэлгэцээс хараагүй битгий хэл зүс үзээгүй монгол хүн гэж ховор. Л.Чаминчулуун гавьяатыг Үндэсний их номын баярын талбай тойрсон их асруудын нэгэнд сууж байхыг харах сайхан. Хөлөөрөө туулж барахгүй тэр их үзэсгэлэн гоог номноос л авдаг гэдэг. Тэрээр сайхан жүжигчиний ярилцлагын багахан хэсгээс хүргэе. Олон үнд ухаарал болох биз.

-Залуус гаднын соёлд илүү үнэ өгөөд байна уу?
-Тэр байна. Гэхдээ хамгийн нэгдүгээрт, гэр бүлийн суурь хүмүүжил гэж зүйл явагдахгүй байна. Бидний багад бол ээж, аав үлгэр ярьж өгдөг байсан. Зүйр цэцэн үгээр загнадаг байсан. Өглөө дуудахдаа “Нойрыг унтаж биш, сэрж бардаг юм” гэж сэрээнэ.
“Босооч ээ, сэрээч ээ” гэж орилохгүй. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Өнөөдөр чи намайг хуурч байгаа бол маргааш өөрийгөө, хожим улсыг хуурна” гэж хэлж байсан. Ийм мундаг ёс суртахууны нөлөөллийг гэр бүл олгодог байлаа.

Суурь хүмүүжилгүй хүн мянган мэдлэгтэй байгаад дээшээ гардаггүй. Монгол хэлний нандин, тансаг шинж чанарыг хүүхдэдээ ойлгуулах гэж оролдож буй залуу эцэг, эх гэж алга.
Гэр бүл доторх эрхийн асуудал давамгайлаад үүрэг нь алга болчихсон. “Би тийм эрхтэй” л гэж хашгирна. Ялангуяа орчин үеийн багш нар, ээж, аавуудыг харахаар хүүхдүүдийг хэт дураар нь тавьж байна.

Би СУИС-д 42 жил багшилж байна. 10 жилдээ гэр бүл, сургуулийн суурь хүмүүжил аваагүй хүүхдүүдийг бид аваад алдагдсан боловсролыг нь нөхөөд, дээр нь дээд сургуулийн мэдлэг эзэмшүүлэх гэж махаа иддэг ээ.
10 жил төгсөөд орж ирсэн хүүхэд үсгэлж уншина. Ингэхээр чинь яах юм бэ. Багшаас асар их хүч шаарддаг. Энэ бүхэн юутай холбоотой вэ гэвэл нөгөө гэр бүлийн хүмүүжил.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button