шар мэдээ

Жүжигчин Амгаланбаатар: Аливаа юм цагаа олохгүй болохоор л асуудал дагуулдаг, алдаа болдог

Загвар өмсөгч жүжигчин Амгаланбаатар хааяа хатуухан дуугардаг нэгэн. Тэрээр өчигдрийн бөөгнөрөлийн талаар ийн ярив. “ЗӨВ ГАЗАР БУРУУ ЦАГТ
Буруу цагт би нэг эр отик кинонд ороод найзлаж явсан охины ээж нь олж үзээд намайг явдалтай залуу гэдэгт итгэн 1000 тайлбарлаад нэмэргүй, 1001 удаа няцаалт хийсний улмаас харилцаа дууссан.

9-р ангидаа сонгоны багшдаа хандаж инээд бэлэглэчих санаатай эхнэр нөхрийн тухай хөнгөхөн наргиа ярьсан биш эрүүндээ дуу ортол алгадуулж билээ. Гайхаад л үлдсэн, гай нь таараад нөхөртэйгөө асуудалтай үед нь нөгөө сэдвийг нь хөндчихсөн юм билээ л дээ.
Аливаа юм цагаа олохгүй болохоор л асуудал дагуулдаг, алдаа болдог.
Төрийн тодорхойгүй байдал, эргэж буцсан шийдвэр, цагаа олоогүй, үр дүн муутай олон удаагийн карантин, хааж боосон атлаа халдварын тоонд нөлөөлөөгүй хувийн хэвшлээ хавчсан бодлогын үр дүнд иргэд, аан-үүдийн тэсвэр эцсийн цэгтээ хүрчихээд байна.

Нээрэн л сонгууль бол болдог, корона үйлчилдэггүй, иргэд жаахан цуглахаар сүржигнэж хүчний байгууллагаар тарааж аюулт коронагаасаа айдаг. Цахим үндэстэн болох нь зөв ч цагаа олоогүй, хэлбэр арга нь буруу хэтэрхий иргэдээ даапаалсан арга хэмжээ болчихлоо.
Эцсийн дүндээ иргэд цар тахалын хэцүү үед ч эвийг нь олоод ажиллах боломж, шударга ёсыг л хүсэж байна. Цэндбаатар гэдэг залуугийн асуудал дээр бөөнөөрөө өмөөрч боссоны цаад шалтгаан нь ч эрх мэдэлтэн эсвэл тэдэнд ойр байгч хэн нэгэн давуу эрх эдлээд бусадтай нь нохой мэт ялгавартай харьцаж байгаад л игзаар хөдөлснийх юм.

Ингэж бөөнөөр нь цуглуулж бужигнуулчихаад халдварын тоо ихэслээ хаана бооно гэвэл жинхэнэ “май” шүү. Энэ удаа хаа хаанаа хариуцлага тооцох асуудал яригдах нь тодорхой биз ээ. Харин ч нэг харна, хариуцлага хамт нэхнэ дээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд бөөгнөрсөн иргэдийн буруу гэх байх л даа.
Иргэд бидэнд хариуцлага, үүргийн тухайд их дутагдал бий. Тэрийгээ мэдээд л эвтэйхэн зохицуулж өгнө үү хэмээн эрх мэдлийг та нарт олгоод байгаа бус уу? Бидэнтэйгээ адилхан шийдвэр гаргаад байвал ямар ацных нь хэрэг байхав.

Сониноос сонгоны багш маань 10-ын төгсөлт дээр жаахан халамцуу “Чи их мэдрэмжтэй хошигнодог шүү, дээрийн явдалд багшийгаа уучлаарай” гэж чин сэтгэлээсээ хэлсэн. Тэгэхээр би зөв зүйлийг буруу цагт л ярьчихсан хэрэг.
Хэчнээн гоё зүйл байлаа гээд цагаа олоогүй л бол хэн ч тоохгүй, бүр адлагдах хэмжээнд хүрдэгийн шилээвэр нэгэн жишээ нь өчигдрийн арга хэмжээ боллоо” гэжээ

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button