шар мэдээ

Жүжигчин Ч.Ундрал “Херо” Баатар хоёрын бяцхан хүү том залуу болжээ /Фото агшин/

Сүүлд “Одтой бүжиглье” шоугаар олон нийтийн өмнө гарсан жүжигчин Ч.Ундрал дажгүй бүжигчин гэдгээ харуулсан билээ.

СУИС-ийн драмын ангийн оюутан Ч.Ундрал тэр үеийнхээ хамгийн нөлөө бүхий “Ийгл” телевизэд нэвтрүүлэгчээр ажиллан олны танил болсон. Тухайн үед залуусын сонирхлыг татсан “Тавилан” кинонд найз залуу болох холливууд Амараатай хоршин тоглож, удалгүй “Херо” Баатартай ам ьдрасан. “Херо” студийн найруулагч Л.Баатартай ам ьдрах үедээ “Би чамд хайртай 2” кинонд тоглож нөхрийнхөө найруулсан бүхий л кинонд гол дүр бүтээж байсан юм. Харин харамсалтай нь хосууд хоёр тийшээ салсан ба тухайн үед цахим сүлжээнд нилээн сенсацитай салалт болсон юм.

Тухайн үед юу болсон талаар тодруулбал: Тухайн үед хөтлөгч одоо бол УИХ-ын гишүүн П.Анужин, Л.Баатар хоёр хайр сэ тгэлийн холбоотой болсон юм. Гэвч тэр хоёрын хайр сэт гэл удаан үргэлжлээгүй гэдэг. Харин энэ талаар Ч.Ундрал П.Анужингын нөхрөөс мэдсэн. Над руу ингээд байгаа юм биш үү гэж мессеж бичсэн. Би ‘Үгүй байхаа, уран бүтээл хамт хийж байгаа хүн болгонтой хардаж болохгүй. Яг бодитой зүйл дээр ингэж байгаа биз дээ’ гэсэн хариулт хэлж байсан. Хэзээд үнэн тодордог болохоор цаг хугацааны э рхэнд мэдэгдсэн л дээ хэмээжээ.

Харин Л.Баатарын хувьд сайн аав гэнэ шүү. Энэ талаар Ч.Ундрал хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа.

Бид хоёрын дунд хүүхэд маань байгаа болохоор байнга холбоотой байдаг. Б.Баатар долоо хоног бүр хүүгээ авна. Сайн аав шүү дээ. Мэдээж, миний хань байсан хүн, бид хоёрт хайр дурлал, бүх зүйл сайхан байсан үе бий. Их зөөлөн хүн. Тэрнээсээ болоод а.л.дсан ч байж магадгүй гэж би боддог. Номхон тэмээ н.оолоход амар гэдэг шиг. Их бүтээлч. Нойр хоол, бүхнээ умартаад, нэг хүнд уран бүтээлийг нь гаргаж өгнө гээд хэлчихсэн л бол тэрнийхээ төлөө явдаг. Хоол ч идэхгүй. Харахад нэг л том хүн байгаад байдаг. Б.Баатар ер нь их зөөлөн, бүр надаас зөөлөн, уярамтгай хүн гэжээ. Хосууд маань дундаасаа нэг хүүтэй.

Харин хүү нь одоо мундаг том залуу болжээ.

Харин жүжигчин бүсгүй маань хоёр дахь амьдралдаа хэний ч санаанд оромгүй өөрөөсөө нилээн нас дүү залууг сонгосон нь “Хит”-ийн Даваанымын хүү Даваадорж байсан юм. Хосууд маань дундаасаа нэг хөөрхөн охины ээж аав болсон билээ. Мэдээж энэ бүхний эцэст зөв хүнээ олон жаргалтай сайхан ам ьдарч байна.

Ч.Ундрал охинтойгоо:

Жүжигчин Ч.Ундралын сүүлийн үеийн зургуудыг хүргэе:

Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэе. Улам гялалзаж сайхан амьдраарай.

 



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button