Мэдээ

“Нүдэн гоо” нэр авсан хөтлөгч Билгээгийн лайв хүүхнүүдийг хуйлруулав

“Монгол коммент” нэвтрүүлгийн Билгээ хэсэг хугацаанд хөтлөгчийн ажлаасаа завсарлаг авсны дараа нэвтрүүлэгтээ эргэн ирсэн ч түүнээс нэг зүйл нь өөрчлөгдсөн байгаа нь үзэгчдэд анзаарагдав. Тэрээр нас явахын эрхээр зовхи нь унжиж удах тусам энэ нь хараанд нь нөлөөлж байгаа тул мэс засал хийлгэсэн гэдгээ тэрээр удаан гүрийсний эцэст олон нийтэд ил болгов. Харин энэ хугацаанд шар хэвлэлүүд түүнийг “Танихгүй хүн шиг харагдаж байна”,”Карентин 14 шоунд оролцсон мөнгөөрөө давхраа хийлгүүлжээ”, “Монгол коммент нэвтрүүлгээрээ тэрбумтан болсон Батбилэг гоо сайхандаа анхаарч эхлэв” зэргээр бичиж амжжээ.

Энэ бүх мэдээллүүд түүний хувьд таатай санагдаагүй гэнэ. Тэр ч байтугай нилээд эмзэг туссан нь түүний постноос харагдана. Тэрээр: “Эр хүн гомддоггүй инээгээл өнгөрдөг гэж боддог болохоор хүссэнээрээ доромжилж болдог юм шиг байна… Зөв л дөө инээгээл өнгөрнө” хэмээжээ.

Харин өнөөдөр хийсэн түүний лайвын үеэр иргэд “Давхраа нь улам гоё сууж өөрийн мэт болсон байна”, “Улам тураад өнгө ороод залуучихаж”, “Лайваар юу ярьсныг нь хэн ч анзаарсангүй”, “Нүдэн гоо Билгээ, “Дэгжин нүдэн Билгээ” зэргээр хошигноод амжжээ.

ЛАЙВ ВИДЕО:

Хөтлөгч Билгээ одоогоос 10 гаруй жилийн өмнө тв8 телевизээс ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд тус телевизд ажиллаж байх үеэр түүний шууд эфирийн үеийн бичлэг цацагдаж олны анхаарлыг ихэд татаж байна. Харин энэ үеэр юу болсон, яагаад энэ бичлэг цацагдаж байсан тухай сэтгүүлч П.Шинэбаатар ийнхүү тайлбар хийв байв.

ВИДЕО

П.

Сэтгүүлч П.Шинэбаатар: “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Батбилэгийн видео бичлэг хоёр өдөр дарааллан фэйсбүүк, твиттерийн гол ярианы сэдэв болов. Ажиглаад байхад хүний мууд дуртай улсууд энд ч нэг очиж коммент бичээд тэнд ч нэг очиж коммент бичээд чухам нэг бах тав нь ханаж байх шиг байна. Хэдхэн жилийн өмнө Батбилэг маань МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн шинэхэн сэтгүүлч, ромбоо гялалзуулаад мэдээнд гүйдэг хүүхэд байлаа. Хүүхэд зангаа тавиагүй, аливаад амархан гомдож, амархан баярладаг сэтгэлийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм.

Тухайн үед ТВ-8-ийн эфирийн найруулагч, эвлүүлэгч, сэтгүүлчид бүгд л дөнгөж сургууль төгсөж ирсэн хүүхдүүд байсан даа. Үе тэнгийн залуучууд олонтой газар аль дүрсгүйтэхийг тэр билээ. Тэгэж дүрсгүйтэж байсных нь нэгэн баримт өнөөдөр нэтээр нэг тарчихаад л явж байна. Энэ бичлэг таван жилийн өмнөх бичлэг бөгөөд түүнээс хойш Батбилэг маань томоожиж, хэрсүүжиж өөр хүн болсон гэдгийг би баттай хэлж чадна. Миний бичсэн цоохор мэдээг ихэвчлэн Батбилэг уншдаг байлаа. Би түүгээр ч уншуулах дуртай байв. Учир нь Батбилэг том жижиг ямар ч мэдээ уншихдаа хүнд хүргэх гэж уншдаг байсан юм. Өдөр тутам мэдээгээ бэлдэхдээ өөрөө өөртөө эрэл хайгуул хийж янз бүрээр уншдаг байсан бөгөөд мэдээгээ дараа нь ямар болж вэ гэдгийг анхааралтай сонсоно. Түүний энэ эрэл хайгуулч бүтээлч зан чанар надад таалагдсан учраас бид хамтдаа Дуулианы эргэн тойронд гэдэг нэвтрүүлгийг хэдэн дугаар бэлдэж билээ.

Тан-Луу-ийн хэргээс эхлээд ИНЕГ-ын удирдлагууд хэрхэн хөрөнгө мөнгө завшсан гээд тухайн үед сенсаац дэгдээсэн нэвтрүүлэг хийж л байлаа. Нэг их удалгүй миний бие өөр тийшээ шилжих болоход Та явчих юм бол би яахын гээд нүдэндээ нулимас мэлтэгнүүлээд зогсож байсан нь одоо ч санагдаж байна. Цоохор мэдээ бичих ажлаа би Батбилэгт хүлээлгэж өгөөд явсан билээ. Дараа нь ТВ-9 телевизийнхэн Батбилэгийг авахдаа цоохор мэдээ бичих чадварыг нь үнэлсэн гэж боддог. Сэтгэлээрээ бичсэн мэдээ хүнд хүрдгийг ойлгочихсон л залуу. “Монгол коммент” бол ард түмний үг хэлэх индэр гэж хэлж болохоор тун дажгүй нэвтрүүлэг.

Сүүлийн үед энэ Батбилэгийн хөтөлдөг энэ нэвтрүүлгийг үзэх үзэгчидийн тоо ч нэмэгдсээр байгаа билээ. Энэ хэрээр түүнд атаархагчдын тоо ч өсөх нь дамжиггүй. Энэ нэвтрүүлгээрээ Батбилэг минь маш олон сэдэвийг хамруулан үзэгчдийн, комментчдийн байр суурийг өөрийнхтэйгөө цуг илэрхийлж байгаа харагддаг. Хэрвээ та сэтгүүлч Батбилэгийг ямар хүн бэ гэдгийг дүгнэмээр байгаа бол 4-5 жилийн өмнөх дүрсгүй хүүхдүүдийн бичлэгийг биш “Монгол коммент” нэвтрүүлгийг үзчихээд дүгнэлтээ хийгээрээ гэж зөвлөх байна.

 

 



Post Views:
1

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button