шар мэдээ

Шагнал гардуулдаг танхимруу орход хүү маань яг ард нь есөн хөлт цагаан туг манаж зогсож байхыг хараад үнэхээр их баярлалаа

Төрийн ордонд Ерөнхийлөгчөөсөө “Эхийн алдар” одон хүртэхэд хүү нь яг ард нь есөн хөлт цагаан туг манаж зогссон нь яахын аргагүй ховор тохиолдол.Ээж, хүү хоёр хамтдаа уулзаж чадаагүй ч баярт мөчид хамтдаа байсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Төрийн ордонд “Эхийн алдар” одон хүртэхдээ хүүгээрээ бахархан зогссон түүнийг Сүхэнхүүгийн Мөнхсайхан гэдэг. Сүхбаатар дүүргийн XV хорооны иргэн тэрбээр хоёр хүү, хоёр охинтой. “Эхийн алдар” одон хүртэхэд нь Есөн хөлт цагаан туг манаж зогссон хүүг нь Сайнбаярын Амарбуян гэдэг, хүндэт харуулын 032 дугаарын ангийн цэрэг.

Яг одонгоо авах мөчид хүү маань харуулд зогсож таарсанд маш их баяртай байна. Хүүгээрээ л маш их бахархлаа. Одонгоо гардаж авах мөчид Ерөнхийлөгчид “Хүү минь ард зогсож байгаа” гэхэд “Ямар гоё юм бэ. Аль вэ, зургийг нь хүүтэй нь хамт дараад өгөөрэй гэж зурагчиндаа хэлсэн”

Намайг одонгоо авахад хүүгийн минь манах ээлж таараасай гэж үнэхээр их хүссэн. Ээлж нь зөрчих вий гэж санаа зовсон. Шагнал гардуулдаг танхим руу оронгуутаа харуулууд руу харж, хүүгээ хайсан. Хүү минь баруун талын эгнээний урд талд нь зогсож байхыг хараад үнэхээр их баярлалаа. Ээж рүүгээ хараад нүдээрээ инээмсэглэсэн. Болдогсон бол хүүтэйгээ уулзаад, тэврээд, үнсмээр санагдсан. Даанч тэгж болохгүй юм чинь одоо яах вэ.

Том хүү маань 22 настай, цэрэгт байгаа нь 20 настай. Том охин маань бага ахаасаа 17 насаар дүү. Охин хүүхэдтэй болохыг мөрөөдсөөр 17 жилийн дараа төрүүлсэн юм. Хоёр охин маань жил дараалан мэндэлсэн, нэг нь хоёр, нөгөө нь гурван настай.

Дэлгэрэнгүй ярилцлагыг:Eguur.mn



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button