Мэдээ

Бажи: Яг өөрийн нүдээр харсан болж байгаа зүйлсээ давслахгүйгээр бичмээр санагдлаа… Ийм байж болох уу???

Зүгээр л яг бодит жишээ л энд бичмээр санагдлаа та бүхэн нэг бодоод үзээрэй. Яг өөрийн нүдээр харсан болж байгаа зүйлсээ давслахгүйгээр бичмээр санагдлаа… Яг үнэндээ хамтлагаараа ганц нэг арга хэмжээ хурим дээр очиж байгаа, нэг удаад нь мэргэжилийн хяналт нь телевиз цагдаатайгаа ороод ирнэ лээ. 19.00 цагт цагдаа ирээд л хүмүүс амьдралдаа ганц хийх хуримаа хийж байхад нь дарамтлаад л байна лээ яг нүдээрээ харсанаа л бичив.

Өнөөдөр гэхэд сургуулийн хүүхдүүд маань агаарт богд уулруу алхах гэхэд нь ( мэдээж бүгд масктай л байна ) мэргэжилийн хяналт нь ирээд цуцлаж байна лээ… За хамаагүй хууль дүрэм тэгш байдаг бол би дуугай болмоор байна өнөөдөр номны баяр дээр хэдэн 1000 хүн л цуглаж байна ICT EXPO дээр хэдэн 1000 аараа л маскаа авч тайлаад л бүгд л явж л байна лээ нөгөө 30-40 хүн дээр очиод байгаа цагдаа мэргэжилийн хяналтыхан маань яагаад ирэхгүй байгаан бол 100 дахин их хүмүүс тэнд цуглаад байна шд энэ бүгд тэгээд шударга уу ??? ийм төр засаг байж болох уу???

Хууль дүрэм журам бүх хүнд тэгш үйлчилдэг байх л ёстой шүү … ААН- үүдтэйгээ хамтарч ажилна гэсэн байна лээ хаана ажилаад байгаан бол лав л үйлчилгээний газрууд бол бүгд үгээ хэлээд эхнээсээ хааж байна шд наад цагдаа мэргэжилийн хяналтыханы чинь дарамтаас бүр залхаад байна … Хэзээ бид төр засаг нь ААН- үүдээ дэмждэг хууль дүрэм журам бүгдэд тэгш үйлчилдэг нийгэмд амьдрах юм бэ ? 2021 онд ингэж амьдарч бас болохгүй байхааа…



Post Views:
1

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button