шар мэдээ

Юм мэддэггүй гэдгээ мэддэг байх нь ухаантайн шинж

∞ Аливааг танин мэдэхийн ач холбогдол, давуу талын талаар гарсан ном, зохиол, сургаалуудын тоог гаргая гэвэл бид барахгүй биз ээ. Тийм ч учраас энд бид мэдлэгтэй хүний хийж чадах зүйлийн талаар өгүүлэхийг зорьсонгүй, харин “бүхнийг чадна” гэж товчхон тодорхойлов.

Хүн бүр л бүхнийг чаддаг болох мөрөөдөл, хүсэлдээ хөтлөгддөг. Харамсалтай нь бидний олонх нь тэр хүсэл, мөрөөдөлдөө хүрэх зөв замаа сонгож чаддаггүй , бас мэддэггүйн улмаас бүтэлгүйтэл, бухимдал, хямралтай учирдаг.

Бүтэлгүйтэл рүү зайлшгүй хөтөлдөг олон олон шалтгаан , хүчин зүйлүүд байдаг. Тэдгээрийн загалмайлсан эцэг нь “ мэдлэггүй байх явдал” юм.

Юм үзэж , нүд тайлсан хүн гэж манайхан ярьдаг даа, тэднийгээ бас хүндэлдэг, үгийг нь сонсдог доо. Гэтэл та бид өөрсдөө юм таньж мэддэг эсэхээ тэр бүр мэддэггүй. Тэр ч битгий хэл мэдэхгүйгээсээ болж учирсан бүтэлгүйтэл болгоноо бусад руу чихнэ. Ингээд л эцэс төгсгөлгүй хэрүүл, уруул, цаг нөөц барсан тэмцэл , зодоондоо ордог.

Юм мэддэггүй хүмүүсийг дараах гол шинжээр таньж болно.

Юм мэддэггүй хүмүүсийг дараах гол шинжээр таньж болно.

#Идэвхгүй,

#Өөртөө итгэлгүй,

#Бусдыг их шүүмжилдэг

#Ид шидэнд итгэмтгий

#Бусдад хувь заяагаа даатгамтгай,

#Аливаа асуудлыг ерөнхийлж их ярьдаг

#Залхуу

#Худалч

Бас дээр нь “ерөнхийдөө”, “ёстой”, “ингэдэг байхгүй юу, тэгдэг байхгүй юу “гэдэг үгнүүдийг байнга хэрэглэдэг нь ажиглагдана.

Бид эдгээр шинж тэмдгээр өөрсдийгөө нэг шинжээд юмыг таньж мэддэг эсэхээ мэдээд авбал бүхнийг чаддаг болох урт аяллынхаа гарааг эхэлж байгаа нь тэр.

Юм мэддэггүй гэдгээ мэднэ гэдэг бол ухаантайн шинж гэж нэгэн мэргэн хүн хэлснийг олон хүн санаж байгаа л байх.

Тэгвэл юмсыг таньдаг мэддэг болохын тулд юу хийх хэрэгтэй вэ ?

Сурах, сурган хүмүүжүүлэх, боловсролын гээд энэ талаар мөн л их ном, зохиол, сургаалууд бий. Юмс , үзэгдэл , хажуудаа байгаа хүнээ таньж мэддэг болно гэдэг бас өөрийн арга барил , дэс дараалал, тэвчээр, хүчин чармайлтыг шаардана.

Хүн төрөлхтний өсөн дэвжиж ирсэн түүх бол юуны өмнө өөрсдийгөө, хүрээлэн байгаа орчиноо танин мэдэх үйл явцын түүх юм.

Тэгэхдээ би энд тийм аугаа их үйл явцын тухай өгүүлэхийг зорьсонгүй.



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button