Мэдээ

Даян аварга Н.Батсуурь: “Өөрөө сая л мэдлээ, Маш их баяртай байна”

Монгол Улсын Даян аварга цол хүртсэн Н.Батсуурьтай холбогдож түүнийг сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Өөрөө сая л мэдлээ. Маш их баяртай байна. Олон жил барилдсаны үр дүн гарч байх шиг байна. Сэтгэгдэл өндөр, сайхан байна” хэмээн ярилаа.

Э.ОЮУНБОЛДЫН АВАРГА ЦОЛЫГ ХУРААХ ЗАРЛИГ ГАРЧЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын аварга цолыг хураахаар болжээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган улсын аварга Э.Оюунболдын цолыг хураахаар болсон байна.

2019 оны Улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг тогтоосон Улсын Дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгосон юм.

Хэрэв цолыг хүчингүй болгосноос гадна түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол нөхөн олгох Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал бөхчүүд дараах байдлаар цол, чимэг нэмнэ.

Улсын начин Н.Мустафа чимэг,
Улсын начин Б.Цэдэнсодном харцага,
Улсын харцага Д.Анар заан,
Улсын арслан Ц.Содномдорж чимэг,
Улсын аварга Н.Батсуурь Даян аварга цолны эзэн тус тус болно



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button