Мэдээ

Бодитоор нь хараад “Харцаа салгамгүй” олны танил хүмүүсийг нэрлэжээ, Таны хувьд хэн бэ?

Сошиал орчин хөгжсөн өнөө цагт олны танил дуучин, жүжигчин, мисс, загвар өмсөгчид бүгд л өөр өөрийн сошиал хаягийг ашиглаж түүгээрээ дамжуулан хамаг гоёоор зураг, стори, лайв хийж тэр хэрээр бусдаас хандалт авч гадаад төрх, байгаа байдлаараа олноо хүндлэгдэж, үлгэр дуурайл болж явдаг. Тэгвэл сошиал ертөнц дахь олны танил хүмүүсийг бодит амьдрал дээр хэрхэн харагдсан талаар иргэд өөр өөрсдийн олны танил хүмүүстэй тааралдсан жишээгээ дурьдаж хэрхэн харагдаж байсан талаар нь дүгнэлтээ хуваалцжээ.

Тэдний бичсэн сэтгэгдлээс дүгнэвэл сошиал орчинд ч бодит амьдрал дээр ч хараад л баймаар сайхан эмэгтэйгээр хамгийн олон давтамжтайгаар топ модель Пүрэвсүрэн нэрлэгджээ. Тэгвэл бусад олны танил хүмүүстэй тааралдсан иргэд тэдний талаар хэрхэн дүгнэснийг сонирхъё.

  • Нилээн олон жилийн өмнө мисс Содтуяатай таарсан. Ёстой сайхан бүсгүй байдаг юм байна лээ. Бас “Киви”-гийн Намуунаатай таарсан гоё бүсгүй байна лээ. Укаг яг урдаас нь харсан туранхай намхан шар бүсгүй байна лээ.
  • Пүрэвсүрэн моделтой яг Имартын касс дээр зэрэгцэж зогсож бсан Бие хаа нтр үнэхээр тасархай Том нарны шил зүүсэн бсан ч яг хажууд нь бсан болохоор шилний ард мангар том бүлтгэр нүд л эргэлдээд бсан Бас гэрлэн дохион дээр Шүүдэрцэцэгтэй зэрэгцэж зогсож бсан Яг л зураг шигээ бүсгүй бналээ Харин эрэгтэйгээс Эмоцын Тэмка Бархүү 2г яг зэрэг явж бхад нь зөрж бсан 2лаа тасархай залуучууд бналээ Гэхдээ яалтчгүй Тэмка нь хөөрхөн бналээ Жүжигчин Ононтой тааралдаж гуйж зураг авхуулж бсан Жижигхээн хөөрхөн бүлтгэр ах бналээ Жүжигчин Мөнхсоёлыг наадмаар стадион дээр алхаж бхад нь хажуугаар нь зөрөхдөө харсан Аймар бор намхан хүүхэн бналээ Өндөр гэж боддог бсымаа кккк

  • Би хархорин дээр Пүүжээг харж байсан. Ээж эгч дүү нартайгаа явж байсан. Ямар ч будаггүй энгийн өмд цамц өмссөн байсан бас л ангайгаал хараад байсан. Хараал баймаар хөөрхөн юм байна лээ. Нээх жижигхэн ч биш том ч биш дунд зэргийн биетэй, цав цагаан хөөрхөн хүүхэн бсан олон ч жил фэйсбүүкыг нь дагаж байна даа кк бас 3 хүүхэд төрүүлсэн гэхэд сэмбий юмөө мундаг шүү.
  • Топ Пүүжээ Одгэрэл нэвтрүүлэгч Чимгээ зүгээр л ваав.дуу ч гарахгүй юм байналээ
  • Топ Урнааг харсан ретуз өмсчихсөн байсан. Тэр хөл бол зүгээр л шугамаа шугам. Үнэхээр гоё хөлтэй байсан.
  • Талийгаач Чамин-Эрдэнэ л Монголд ганц байсан од гялбаа байсан шүү
  • Жүжигчин Бархүүг хараад л эрэгтэй хүн бас ийм арьстай байдаг аа гээд л шоконд орж билээ. Одончимэгтээ зүгээр л хайлж урсаад байгаа юм уу хаашаа юм. Ёстой халамж нь тулчихсан залуу байна лээ.

  • Олны танил хүмүүс бодож байснаас бүгд жижигхэн байдаг. Бас их жижигхэн нүүртэй, туранхай. Харж байснаас дуучин Болдын “Захиа” клипнд тоглодог охинтой 2, 3 удаа таарч байсан. Хүн будаагүй, үсээ шуучихсан ийм хувцас өмсөөд ийм хөөрхөн байдаг аа гэж бодогдож байсан.

  • “Киви” Намуунааг хараад л шоконд орж байсан. Амьдаараа үнэхээр гоё эмэгтэй байна лээ.
  • Пүрэвсүрэн үнэхээр хөөрхөн юм байна лээ. Байнга ширтээд байж чадахгүй нууцаар л хараад байсан хэхэ
  • Трансжендер Солонгоо согоо согоо. Харчихаад хажууд нь би эрэгтэй хүн шиг юу вэ л гэж бодогдож байсан кк
  • Жүжигчин Алтаншагай чинь харин зурагтаар гардгаасаа царайлаг залуу байна лээ
  • Big Gee-г төсөөлснөөс нилээн өндөр бас аягүй их сахалтай хэрнээ цав цагаан ямар ч батгагүй үнэн цэвэрхэн царайтай байсан. Үнэн шок. Төсөөлснөөс дажгүй залуу байсан.
  • Gee-г би бас онгоцны буудал дээр харж байсан. Надад бол жоохон мангардуу царайтай санагдсан кк

  • Жүжигчин Ганчимэг ёстой хөөрхөн. Аягүй гоё, арьс үстэй. Жижигхээн үнэхээр хөөрхөн хүүхэн байна лээ.
  • Топ Пүүжээг манай нэг эрэгтэй найз хараад Тэнгэрийн амьтан л гэж ийм байдаг байх гэж билээ.
  • Thunder аймар өндөр цав цагаан залуун байхаар нь дууг нь сонсож байгаам чинь
  • Топ модель Одгэрэл тасархай юм байна лээ.
  • Пүрэвсүрэн бүр хараад л баймаар тормолзсон. Гэхдээ зүгээр л пүүз бэлтгэлийн өмд, цамцтай хүүхдээ эмнэлэгт үзүүлээд явж байхад нь харсан. Эргэж хармаар бүсгүй байна лээ.
  • Камертоны Мээдээтэй Шангрилла Молл-п таарч байсан. Тасархай залуу байна лээ дээ.

  • “Гарын таван хуруу” киноны Шагдар гэж эхнэр хүүхдээ орхисон тааруу эрийн дүр бүтээсэн ч яг дүрээр нь харахад үнэхээр сайхан хүн байсан. Багшийн дээдийн оюутан байхдаа тэр багшийг харж байлаа.
  • Мисс Балжидмааг бодитоор нь хараад воов гэж байлаа.
  • Жүжигчин Дөлгөөн ёстой хөөрхөн охин байналээ. Харин Шүүдрээг хараад ямар өөр юм бэ Мань мэтээсээ ялгаагүй юм байна гэж харж байсаан.
  • Тв Коктейл-ын Аюуш зурагтаар гардгаасаа хамаагүй гоё эмэгтэй байна лээ.
  • Киви Намуунаа ёстой хөөрхөн юм байна лээ.
  • Нара туранхай байхдаа

  • Ямар хөөрхөн юм бэ биш ямар жижигхэн юм бэ гэж харж байсан ш дээ Баярцэнгэлийг.
  • Үүрийнтуяа зурагтаар хараад царай муутай гэж хардаг байсан бодитоор хараад үнэхээр сайхан  эмэгтэй байсан. Тэр бие хаа, цэвэрхэн царай, үзэсгэлэнтэй эмэгтэй байна лээ.
  • Киви-д байсан Халиунаа. Үнэхээр хөөрхөн. Яг Барби. Зурган дээр л гоё гардаггүй юм байна лээ. Тэрнээс бол Барби.
  • “Киви” Намуунаа жижигхээн толгойтой. Үнэхээр хөөрхөн байсан.
  • Дуучин Долгор. Нүүрээ будаагүй, маш энгийн хувцаслачихсан явж байсан. Эмнэлэг дээр таарч байсан. Би эмчийн хэлснийг сонсохгүй байсан чинь охиныг нь дуудаад байна гээд хэлж өгч билээ. Нээх найрсаг үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй байсан.

  • Emotion-ы Сарнайг хараад ангайж байсан. Бас Киви-ын гурав үнэхээр хөөрхөн. Одгэрэл эгчийг хараад бас гөлөрсөн. Дуучин Оюунтүлхүүрийг яг хажуугаас нь харвал үнэхээр гялалзсан хүүхэн байна лээ. Бас хошин урлагийн Гэрэлцэцэг яг Барби.
  • Жүжигчин Батука бодитоор хөөрхөн юм байна лээ.
  • За ёстой тийм хүн байхгүй дээ. Энэ нөгөө олны танил мөн үү биш үү? л гэж харж байсан хаха



Post Views:
1

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button