шар мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Э.Оюунболдын аварга цолыг xyраалaa

2019 оны улсын наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх Э.Оюунболд түрүүлж, аварга цол хүртсэн билээ. Гэвч наадмын дараа түүнээс допинг илэрч, улсын дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны 398 дугаар тогтоолоор аварга цолыг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Улсын цолыг хураах эрх Ерөнхийлөгчид бий. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын аварга цолыг хураах зарлиг гаргажээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button