шар мэдээ

Баян сэтгүүлч гэгддэг П.ОДгэрэл үрсийн боловсролд анхаарч ХААН ХӨГЖИМ сонгожээ

Хувийн цуглуулгадаа ердөө л ганцхан удаа өмссөн 100 гаруй гоёлын даашинзтай гэдгээ хэвлэлд дэлгэснээс хойш “Монголын хамгийн баян сэтгүүлч” гэх давхар гуншин зүүгээд байгаа П.Одгэрэл хоёр сайхан үрийн ээж билээ.
“UBS” телевизээрээ өнөөг хүртэл овоглож яваа түүнийг “Universe best of songs” наадмын хөтлөгч гэдгээр нь мэддэг хүмүүс тун ч олон.

Нэлээд хэдэн ном гаргахуйц хэмжээний шүлгийн түүвэртэй энэ авьяаслаг бүсгүй сүүлийн үед УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтарч ажиллах болсноор рок попын ертөнцөд хит дуунууд ар араасаа хөвөрч буй. Тэгвэл хувийн амьдралаа хэдийнэ төвхнүүлөөд амжсан бүсгүй.

Одко бүсгүй хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн анхааралд хандуулах болжээ. Тэрбээр “Би багадаа зургийн дугуйлан, хөгжмийн дугуйлан гээд сургууль дээр нээгдсэн болгонд ороод тэнцчихдэг байсан.
Даанч хөгжүүлж чадаагүй, багш нар нь тэгж байгаад л яваад өгдөг байсан.

Ээж аав маань ч тэр үед зав зай багатай байж. Үрсээ хөгжмийн боловсролтой, мэдрэмжтэй байгаасай гэдэг үүднээс Янжинлхам хөгжмийн сургуулийг сонголоо. Хаан хөгжмийн дэргэд бие хүртэл цэгцэрдэг юм байнаа” гэв

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button