шар мэдээ

Дээгий Анандагын үнэн төрхийг дахин дэлгэх үү

Гэр бүлийн ил далд асуудалтай эрхэм бол дуучин Т.Дэлгэрмөрөн билээ. Түүний хоёр дахь амьдралбүтэлтэй болоогүй ч нийгэмд маш олон сөрөг асуудал нь дэлгэгддэг. Тэгвэл энэ удаа “Шударга ярья” Boldko tok show нэвтрүүлэгт орж далд хүч ирхийлэл талаар ярьна гэв.

Тэрбээр “Далд хүч ирхийлэл гэж юу вэ? “Шударга ярья” Boldko tok show нэвтрүүлэгт уригдан оролцож эрчүүдийн эрх чөлөө , нэр төр , хөрөнгө мөнгөнд эрээ цээргүй халдаж хохироодог , хуулийн цоорхой ашиглан хялбар аргаар амьдрагчдын үнэн төрхийг дэлгэрэнгүй ярьж хэлж өглөө.
Тиймээ өнөөдрийн бохир нийгэмд хүн чанар , мөн чанар , мөс чанараа гээсэн эрээ адалсан бузар явдалтнуудын тухай нэвтрүүлгийг та бүтэнсайн өдөр хүлээн авч үзээрэй.

Аав шиг чинь , ах шиг чинь , эрэгтэй дүү шиг чинь гэмгүй үнэн сэтгэлээрээ амьдарсан эрчүүдийг хэрхэн хохироож , амьдаар нь тамлан хувь заяаг нь доройтуулж , юу ч болоогүй юм шиг хүүхдийн эрхийг зөрчиж байгаа луйварчдын үнэн дүр төрхийг илэн далангүй ярьж дэлгэсэн бодууштай ярилцлагыг эрчүүдийнхээ өмнөөс хийлээ.
Харин аавыгаа ачилдаг , эрчүүдээ хүндэлдэг , эр нөхрөө дээдэлдэг тэнгэрлэг мянга мянган эхнэрүүд бүсгүйчүүдэд энэ нэвтрүүлэг огт хамаагүй ээ.

Эрчүүд бид тийм гайхалтай эрхэмсэг бүсгүйчүүддээ хайртай. Тиймээ эр хүн гомдох зүрхтэй урсах нулимстай адилхан тэгш эрхтэй хүнээс төрсөн хүн билээ. Тун удахгүй эрчүүдийн эрх ашгийг хамгаалдаг эрүүлжүүлэх , цагдан хорьдог байгууллагаас өөр тусалж дэмждэг өмгөөлдөг төвийг үүсгэн байгуулагдахыг хэн байг гэх вэ тийм ээ.
Манай эрчүүд хээгүй гүндүүгүй болохоор алсаас ажиглаад л дуугаа хураагаад тэвчээд яваа биз.Тэд нэг эргэвэл ч…”гэжээ

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button