шар мэдээ

Нэвтрүүлэгч Д.Цовоо долоон мянган долларын микрофонтой хэмээн баярхаж явсан үе

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын эхнэрийн дүү гэдгээрээ олонд алдартай Д.Цовоог МҮОНТ-ийн уран бүтээлийн 1-р нэгдлийн ажилчин, кинонд дуу оруулагч, нэвтрүүлэгч, дуучин, хөтлөгч, жүжигчин за тэгээд ер нь байхгүй бүх мэргэжлийг эзэмшсэнээр нь хүмүүс сайн танина.

Тэрээр дуулах эсвэл энд тэнд арга хэмжээ хөтлөхдөө нэгэн тансаг микрофон барьж явах болсон бөгөөд энэ микрофон нь долоон мянган ам.долларын үнэтэй хэмээн баярхаж байна.
Дуучин МУГЖ Д.Энхзул энэхүү микрофоныг нь санамсаргүй барьж гараад дуулчихсан юм байж.

Дуугаа дуулж дуусаад би амьдралдаа анх удаа дөрвөн мянган ам.долларын микрофон барьж үзлээ гэж хэлтэл Цовоо тайзны ард дөрвөн мянга байхдаа яахав дээ, долоон мянган ам.долларын эдийг гутаалаа гэж ам алдан бяцхан уурсаад авчээ.

Тэрхүү микрофон нь Сваровски шигтгээгээр битүү чимэглэсэн чамгүй үнэтэй эд гэдэг нь хэнд ч ойлгомжтой байхад нэвтрүүлэгч бүсгүй ийнхүү хэдэн нийтийн дуучдад баярхаад авсныг цаадуул нь дургүйлхэн ярьж байна лээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button