шар мэдээ

Дуучин М.Бямбажав: Алддагүй хүн гэж үгүй. Хамгийн гол нь алдаагаа давтдаггүй л байх хэрэгтэй

990 онд зохиогдсон “Оройтсон бороо” дуу өдгөө ч дуулагдсаар. “Уран бүтээлийн чанар урт насаар нь илэрдэг”-ийн жишээ энэ. Түүний эзэн гэгддэг М.Бямбажавын ярилцлагаас хүргэе.
-Уучлаарай, таныг бор дар-с хүртээд, уран бүтээлээсээ хөндийрсөн гэх яриаг олонтаа сонсож байсан. Миний асуух гээд байгаа зүйл энэ цаг үе, алдаа онооны тань талаар юм л даа.

Ардчиллын он жилүүдэд хэдхэн дуучин байлаа. Ард түмэн хайрлаж, хүндэлдэг гэж жигтэйхэн. Би чинь алтан үеийн дуучидтай хамт шахуу өссөн хүүхэд шүү дээ. Ингэж явахдаа л наргиан цэнгээн, а рхи да рсанд автаж, алдаж оносон үе бий.
Ард түмний хүндлэлийг зөв даах л хэрэгтэй. Хүн өөрийн мэдэлгүй бор да рсанд ордог. Урлагийн хүнийг а рхи тойрч гардаггүй юм. Адарсүрэн, Цэрэнчимэд гээд сайхан уран бүтээлчид залуу нас, уран бүтээлээ а рхинд өгчихсөн гэж би боддог, харамсдаг.

Тиймээс ч залуучууддаа “А рхинаас л хол байх ёстой. Ард түмний хайр хүндлэлийг зөв хүртэх ёстой” гэдгийг хатуу хэлмээр байдаг юм.
Алддагүй хүн гэж үгүй. Хамгийн гол нь алдаагаа давтдаггүй л байх хэрэгтэй. Миний хувьд архинд ороод, гараад ирсэн хүний хувьд залуучууддаа хандан ном бичихэд ч болмоор л сургамж байна. А рхинаас гарах гээд эмчилгээ хийлгээд бурханд мөргөөд хэрэггүй, ухамсар л чухал.

Тайвань, Америк явах гээд онгоцны буудлаас га влуулаад ирж байсан тохиолдлууд олон. Яахав, өчигдөр нь а рхи уугаад зодоон хийчихсэн хүн маргааш нь баригдана биз дээ.
-Урлагт мандаж, ард түмэндээ хайрлагдаж, эргээд унаж, гундаж явахад найз нөхөд, хүний чанар танигдана биз?
Байдаг л асуудал. Төрсөн ах дүү нар, найз нөхөд, хань ижил нь залхаж эхэлдэг. Тэр үед өөрийгөө татаад гараад ирэх нэг хүн байхад, ганцаардсанаа мэдрээд улам цаашлаад яваад өгөх хоёр хүн байна.
Миний хувьд тийм он жилүүд, хэцүү тохиолыг даваад, гараад ирж чадсан. Хүнд хэцүү тийм урт хугацаанд намайг түшиж тулж, эргээд босгосон хүн бол миний хань муухан бурханаас дээр хүн дээ.

“Хүмүүс минь амьдрах сайхан” дуу тань таныг дахин урлагт авчирчээ гэж би бодож сууна. Учир нь та өнгөрсөн жил энэ дууныхаа 25 жилийн ойд зориулан тоглолтоо хийж, түүнээс хойш уран бүтээлээ тууштай туурвиж байгаа нь надад анзаарагдсан.
Яг тийм. Гэхдээ надад маш их айдас, эргэлзээ байсан. “Ард түмэн намайг хүлээж авах болов уу, яах бол” гэсэн эмзэглэл байсан. Харин миний ард түмэн намайг алгаа ташаад л угтаад авсан. Магадгүй надад дахин уран бүтээл хийх боломж ингэж нээгдсэн.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button