Мэдээ

Х.Отгонтуяа нөхөр Сү.Батболдоо анхны эхнэр Баттуяагаас нь салгаж суусан домог мэт яриа…

Ерөнхий сайд асан, Монголдоо толгой цохих улс төрч хэмээн нэрлэгддэг Сү.Батболдын одоогийн гэргийн Х.Отгонтуяа, болон түүний хүү Б.Баттүшигийг мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл Б.Баттүшиг нь Х.Отгонтуяагийн хүүхэд биш бөгөөд Сү.Батболдын анхны гэргий Баттуяагаас гарсан хүү юм. Х.Отгонтуяагийн хувьд идэр залуу насандаа буюу хүүгээ гурван настай байхад нь нөхөр Сү.Батболдоосоо салах шийдвэрийг гаргаж байжээ.

Учир нь тухайн үед түүний нөхөр одоогийн эхнэр Х.Отгонтуяадаа ухаангүй дурласан байсан учир нөхрийнхөө гэр бүлээс гадуурх харилцааг нь уучилж чадалгүй салах шийдвэрийг гаргаж байсан гэнэ. Харин хүү Б.Баттүшиг нь өнөөг хүртэл төрсөн ээж Баттуяатайгаа ойр ойрхон уулзаж, дотно байдаг бөгөөд үүнийгээ ч сошиал орчиндоо нуудаггүй.

Өдгөө Сү.Батболд хаа л явна тэнд нь хамтдаа явж байдаг эрхэм хатагтай Х.Отгонтуяаг гэр бүл салгаж суусан гэх яриа мэр сэр гардаг ч түүнээс илүүтэй нь нөхөртэйгээ зочид буудалд байх үедээ эхнэр Баттуяад нь “Танай нөхөр чинь нууц амрагтайгаа буудалд байна, Ирээд шалга” хэмээн мэдэгдэж түүнээс хойш Сү-г гэр бүлээс нь эргэлт буцалтгүй салгаж суусан тухай яриа хаа газар л яригддаг.

Элдэв цуу яриа нэгэнт тархсан бол хэзээ хойно байсан хамаагүй яригдаж байдгийн нэг тод жишээ нь тэдний гэр бүлийн энэхүү адармаатай хайрын тухай жиргээчид одоо ч твиттерт жиргэсээр байгаа юм.

Харин Сү.Батболдын өмнөх анхны эхнэр Баттуяаг тэр бүр хүмүүс мэддэггүй учир Х.Отгонтуяа, Сү.Батболд нарын хайрын романс хэрхэн эхэлж байсан тухай хэвлэлүүд ихээхэн бичдэг. Hiub.mn гэх сайтад тэдний анх танилцаж байсан романтик түүхийг ийнхүү бичжээ:

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд гэргий Х.Отгонтуяатайгаа 1992 онд Гадаад худалдааны “Монголимпэкс” нэгдэлд ажиллаж байх үедээ учирчээ. Тэрбээр эхнэрээ гадаа явж байхад нь анх олж харсан гэдэг. Нэг удаа ажлаа тараад “Ялалт” одоогийн “Тэнгис” кинотеатрын зүүн талд байрлах талбайгаар алхаж явахдаа мөнөөх бүсгүйтэй дахин таарчээ.Тэр үед Х.Отгонтуяа Лениний музейн хойд талын орон сууцанд амьдардаг эгчийндээ очихоор явж байсан аж.

Тааралдах тоолонд өөрийг нь нэг л ойшоолгүй өнгөрөх бүсгүйтэй хэрхэн танилцах учраа нэг хэсэгтээ л олохгүй явсан түүнд аз таарчээ.Түүний ажилладаг “Монголимпэкс” тухайн үед “өндөр яам” хэмээн нэрлэгддэг олон давхарт байрладаг байсан бөгөөд өөр давхарт ажилтай Ч.Гантуяа өнөөх бүсгүйг нь сайн таньдаг байсан нь аз болж. Ч.Гантуяа Х.Отгонтуяатай хүүхэд байхаас нөхөрлөсөн ойр дотны найз нь.

Тэд сайхан нөхөрлөдөг төдийгүй хамтдаа балетийн хичээлд явдаг болохыг С.Батболд мэдсэн даруйдаа найзынх нь утасны дугаарыг Ч.Гантуяагаас асуужээ. Харин Ч.Гантуяа утасны дугаарыг нь өгч болох эсэхийг Отгоо найзаасаа асуухад дургүйцэж татгалзсан хариу өгчээ. С.Батболд “өндөр яам”-ны танилаа удтал ээрч байж мөнөөх бүсгүйн утасны дугаарыг арай гэж авснаар тэдний хооронд харилцаа үүсэх сэжим бий болсон ч эр хүний 13 мэх хэрэглэн Отгоогийнхоо араас гүйсний эцэст арайхийн гэрлэх зөвшөөрөл сонссон гэдэг.

 



Post Views:
15

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button