шар мэдээ

Жүжигчин Алдармаагийн хүүдээ захисан сэтгэлийн үг

Жүжигчин Алдармаа өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн “Эхиймаа” киног олны хүртээл болгоод амжсан. Уран бүтээлдээ орж хэд хэд кинонд тоглоод магтаал шүүмжлэл дунд яваа бүсгүй. Тэгвэл өнөөдөр түүний хүүгийн төрсөн өдөр ажээ. Тэрээр “Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр

Энэ өдөр ээж хэмээх эрхэм нэрийг надад бэлэглсэн сайхан хүүдээ баярллаа. Хүүгээ анх төрөхөд нь би ийм хөөрхөн хүүхэд төрүүлчихдэг юм байхдаа гэж итгэж ядан гайхан суудаг байж билээ. Бас ээжийгээ улам илүү ихээр хайрлах сэтгэл төрж нууцхан уйлж суулаа
Аав минь хэлдэг юм: Удахгүй сайхан залуу гараасаа хөтлөөд алхана даа охин минь гэж

Цаг хугацаа хурдан юмаа, одоо чи миний хамгийн дотны найз, хамгийн үнэнч зөвлөх, хамгийн том түшиг минь, хамгийн том тулах цэг минь юм шүү
Заримдаа ч яг л том хүн шиг: яасын зүгээр үү сэтгэл санаа?, алив үнсэе, цээжин дээр толгойгоо тавиад сайхан унт гээд л гэнэт гэнэт цочтол авы шдээ …
Ээжийн сайхан хүү минь урт насалж, эрүүл чийрэг өсөж, ах эгч эмээ өвөөдөө тустай дэмтэй, хайртай хүмүүсийнхээ баатар нь болж яваарай

Эр хүн шиг эр хүн болж, олонтойгоо яваарай гэж ерөөедөө
Энэ амьдралыг минь илүү тодоор харуулах гэрэл болж ирсэн чамдаа хамгийн сайхан бүхнийг хүсэе. Хайртай ээжээс нь9.16″ гэжээ. Ээжтэй тустай сайн хүн болоорой.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button