Мэдээ

Дөрвөн өөр хүний хүүхэд төрүүлсэн гэх П.Анужинг номхотгосон Э.Нандинзүрх гэж хэн бэ

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч, УИХ-ын гишүүн П.Анужингийн хувийн амьдрал нь багагүй хэл ам дагуулдаг. Түүнийг 4 өөр эцгийн 4 хүүхэд төрүүлсэн хэмээн Б.Жаргалсайхан шулуухан хэлээд авсан удаатай. Жүжигчин Ундралын нөхөр “Херо” энтертайментийн захирал Б.Баатартай амрагийн харилцаатай болж хайр сэтгэлийн асуудал нь нийгэм даяар тарж шуугиан дэгдээж явсан үе нь саяхан.

Тэр цагаас хойш нам гүм амьдархын илүүд үзсэн П.Анужинг өдгөө “Минт” клубын захирал Э.Нандинзүрхтэй дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэсэн гэж ярьдаг. Харин Э.Нандинзүрхийн хувьд тийм ч их олны нүдэнд өртөөд байдаггүй тул түүний талаар мэдээлэл хомс. Ямартай ч Э.Нандинзүрх өсвөр насны охин, хүү хоёртой бөгөөд тэдэндээ бүхий л чөлөөт цагаа зориулахыг хичээдэг гэнэ. Түүний анхны гэргий нь Онон гэх бүсгүй байдаг гэнэ. Ононгийн хувьд тухай цаг үедээ цуутай сайхан эмэгтэй явсан бөгөөд одоо цагт олны танил гэж нэрлэгдэх олон эрхмүүд хайр сэтгэлээ илчилж явсан гэдэг.

Хоёр дахь амьдралаа зохиож П.Анужингаас хоёр ч хүүхэдтэй болсон Э.Нандинзүрх  голфийн спортыг чамгүй хорхойтой нэгэн гэнэ. П.Анужинг сайн гэрийн эзэгтэй болгосон “Минт” клубын захирал Э.Нандинзүрхийн фото зургуудаас хүргэе.

 

 



Post Views:
1

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button