шар мэдээ

Нойр булчирхайн хорт хавдараар өвдсөн хоёр хүүгийн ээж А.Хулан сайхан сэтгэлт ард түмний ачаар Солонгос улсыг зорьсон. Харин яаралтай үлдэгдэл эмчилгээний зардлаа олох хэрэгтэй байгаа учир

Сайхан сэтгэлт ард түмнийхээ ачаар нойр булчирхайн хорт хавдраар өвдсөн 33 настай хоёр сайхан хүүгийн ээж А.Хулан нь 180 сая төгрөг цуглуулж Солонгос улсын Мёнжи эмнэлэгт эмчлүүлхээр найман сард явсан билээ.

Одоо үлдсэн 170 сая төгрөг цуглуулж эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа учир сайхан сэтгэлт ард түмнээсээ дахин тусламж хүсч байна.

Миний хайртай хань А.Хулан нь 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Нойр буляирхайн хорт хавдар” гэдэг оношоо мэдсэн ба улмаар Улаанбаатар хотод яаралтай ирж “Хавдар судлалын үндэсний төв”-д хоёр удаа хагалгаанд орсон боловч Монгол улсад эмчлэгдэх боломжгүй болсон. Одоогоор химийн тариагаар өдөр хоногийг аргацааж байнгын сахиуртай биеийн байдал хүнд хорт хавдар нь ясандаа үсэрхийлсэн байдалтай байна.

Тэрээр бүжгийн “Хатантуул” хамтлагийн гишүүн юм. Сайхан сэтгэлт Монголчууд минь бүсгүйд туслаарай.

 



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button