шар мэдээ

Далай лам: Багадаа багш нартайгаа өдөржин хичээллэж суухдаа малчин болохыг мөрөөддөг байлаа

Дээрхийн гэгээнтэн 1935 оны зургадугаар сарын 6-нд төрсөн юм. Далай лам төрсөн өдөр тэмдэглэхийг дэмий цаг үрэх шалтгаан гэдэг. Тэрбээр Оросын бурхны шашинтнуудад зориулан төрсөн өдрөөр ярилцлага өгөхөөс татгалзаагүй байна. Ингээд түүний ярилцлагаас хүргэе
-Таныг хоёрхон настай байхад XIII Далай ламын хойд дүр гэж тодруулсан. Энэ нь таны хувь тавиланг шийдвэрлэсэн. Таны амьдрал өөр байх байсан гэж хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү?

-Би их залуухан байхдаа жил бүр Поталад гурван долоо хоног ганцаарчилсан сургалтад суудаг байсан. Бүтэн өдөр багш нартайгаа хичээллэж орой нар шингэх үед бэлчээрээс малаа тууж ирж байгаа хүнийг хараад эдний нэг нь болохсон гэж мөрөөддөг байлаа.
Дараа нь надад ногдсон үүрэг хариуцлагыг хүлээн авч ойлгосон. Хэдийгээр заримдаа миний боломжоос хэтэрсэн мэт санагддаг ч. Миний унших дуртай мөргөлийн нэгэнд “Хорвоо дэлхий оршин байгаа цагт, зон олон зовлон зүдгүүртэй үед, би тэдэнд үйлчлэхийн тулд хамт үлдэнэ” гэсэн мөр байдаг. Миний амьдралын утга учир энэ дээ. –
-Төрсөн өдөр энэ цагийн хуваарьт тань өөрчлөлт ордог уу?

-Би төрсөн өдрөө тэмдэглэдэггүй. Миний бодлоор энэ бол цагийг дэмий үрж байгаа хэрэг. Бусад өдрөөс юугаар ч ялгардаггүй. Ер нь бол өдөр бүхэн л төрсөн өдөр шүү дээ. Өглөө бүхэн шинэ сэргэг байдаг. Гол нь шинэ өдөр танд ямар нэгэн чухал зүйл авчрах ёстой.
Мэдээжийн хэрэг надад баяр хүргэхээр албаны хүмүүс ирдэг л дээ. Гэвч ямар ч хүлээн авалт болохгүй. Миний төрсөн өдрийг санаж мэдэж байгаад би талархаж байна. Хэрвээ хүсвэл миний эрүүл мэндийн төлөө уугаарай л даа.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button